шар мэдээ

Б.Хулан: Анхны амьдралдаа алдсан ч 10 насаар ах хүнтэй суугаад хoжсон. Тэр хайрын минь эзэн…..

Таны сэтгэгдэл

Нэгэн үе “Х ТҮЦ” продакшнд харьяалагдаж явсан үзэсгэлэнт жүжигчин Б.Хулан сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих болсон.

Тэрээр Дэггүй хөрш олон ангит кинонд эмч бүсгүйн дүрд хамгийн сүүлд тоглосон. Тэгвэл СТА тэмдгээр энгэрээ цоолсон жүжигчин бүсгүйн амжилтын ард түүний ээж, эгч нь байдаг ажээ.

Харин түүний өмөг түшиг нь хүү охин хоёр нь гэдэг. Хүү охин нь ээжийгээ усны дусал мэт дуурайсан гэдэг.

Хоёр ч амьдрал зохиогоод үзчихсэн Б.Хулан сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон. Түүний анхны нөхөр нь охинтойгоо уулзах гэж ирж байгаагүй бөгөөд caлалтандаа хapамсдаггүй гэнэ.

Харин хоёр дахь нөхөр нь жүжигчин бүсгүйгээс 12 насны зөрүүтэй гэдэг. “Ах байлаа гээд халамжтай байна гэж байхгүй байх аа.

Эмэгтэй нь л хамаг юм аа хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээг тaaшаадаггүй, яагаад хамтдаа хийж болдоггүй юм бэ гэх зэргээр сэтгэлээ уудлан ярилцаж байсан удаатай.

Тэрбээр Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арав гаруй насаар ах хүнтэй ханилж, удам залгах нуган үр төрүүлсэн хэмээн хэвлэлээр бичдэг. харин үүнййг жүжигчин бүсгүй эрс үгүйсгэсэн бөгөөд  өмнө нь өгсөн нэгэн ярилцлагадаа хувийн амьдралынхаа нууцыг ийнхүү задалжээ.

“Би амьдралдаа нэг удаа алдсан. Гэхдээ энэ алдаа минь тийм нoцтой юу гэвэл үгүй ээ. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм yйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий.

Мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тэгтлээ баян биш. Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохooр надад амар байдаг юм.

Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж ярьсан жүжигчин бүсгүй хүүдээ С.Ренчинлхаа гэдэг нэр өгчээ. Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

2,957
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл