шар мэдээ

Жүжигчин Д.Ганцэцэг: Аав танд хайртай байсан уу? гэсэн асуулт болгонд нь хариулахдаа би…..

0

Жинжиймаагийн Хонгорзулын дүрээрээ үзэгчдийн хамгийн сайн танил жүжигчин Ганцэцэг. Тэрээр ханьдаа зориулж “Халуун зүрх” кино хийсэн нь олны хайрыг ихэд татсан. Хоёр сайхан хүүгээ өсгөж яваа сайхан бүсгүй маань нэгэн хэвлэлд ийн ярьжээ.

“Ээж минь намайг хадамд гарах гээд тусдаа өрх гэр байгуулах үед хэлж байсан нэг үг байдаг юм. Эмэгтэй хүн хэр их эр нөхрөө дээдлэнэ, төдий чинээ айл гэр өнгө ордог юм шүү. Эмэгтэй хүн чанга хашгирч, эр нөхрөө чанга дуудаж омогдож зандраад ирвэл чи гэрийнхээ хийморийг унтрааж байсан гэсэн үг шүү. Би аав ээж хоёрыгоо хараад бодож байсан.

Амьдрал гэдэг эр хүний хатан зориг, ноён нуруу, хатуу чанар, эмэгтэй хүний зөөлөн сэтгэл, ариун чанар, тэсвэр тэвчээрийн хатаар сүлэгдэж оршдог юм байна гэж өгүүлбэрийг би багийгаа төрүүлэхдээ бичиж байсан юм. Ээж аав маань үүний илэрхийлэл юм даа” гэжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “2011.10.10 – 2020.10.10 есөн жил өнгөрч дээ. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юмаа. Энэ хугацаанд бид 3 харанхуй, гэрэлтэй олон зүйлийг туулж өнгөрүүлсэн.

Өрөөсөн зүрхтэй хагас амьдрах хэцүү ч ХАЙР дүүрэн учраас бүтэн дүүрэн жаргаж байгаа, жаргах болно. Аав танд хайртай байсан уу гэсэн асуулт болгонд нь хариулахдаа би аз жаргалтай болж байсан шүү дээ.

Амьдрал үнэхээр сайхан. Ханьдаа зориулж хийсэн “Халуун зүрх” киноноос эр хүний хайр түшиг хийгээд эм хүний тэвчээрийн хатыг мэдэрч юуны төлөө амьдрах утга учрыг таньж, надаар дүүрэн бялхдаг хайрыг мэдрээрэй.

Бага хүү минь тоглосон тэр зүрхэнд мөнх хайраа үзэнгээ аавынхаа дуртай хоолыг хийж идэцгээн жинхэнэ халуун зүрхээр булгилнаа бидэн гурав нь

Мөнхийн тасаршгүй Мөр үлдэнэ Үргэлжлэл болсон Үр үлдэнэ” гэжээ. Мөн тэрээр Хувьсал продакшнаас гарсан тухайгаа ийн тайлбарлажээ.

Тэднийг хувийн мaргааны үүднээс салсан байж магадгүй гэх яриа олон нийтийн дунд тархаж эхэлсэн бөгөөд энэ тухай асуулт жүжигчин бүсгүйчүүдийг өнөөг хүртэл дагасаар байгаа аж. Энэ тухай жүжигчин А.Ганчимэг “Гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа.

Яагаад Хувьсал-аас гарсан юм бэ гээд л хүмүүс аягүй их асууж байна. Зарим нь яасан бол гээд л чих тавиад л. Ер нь юм гэдэг цаг хугацаатай байдаг. Бид нар нэг их муудалцаад л “чи гар, би гарлаа” гэсэн юм байхгүй ээ.

Магадгүй ихэнх хүмүүст ийм төсөөлөлтэй байгаа байх гэж бодож байна. Тийм зүйл бол болоогүй. “Бид тусдаа уран бүтээл хийхээр боллоо гэсэн чинь окэй, бид бие биедээ чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Цаашдаа холбоотой байя гээд л тусдаа гарсан.

“Халуун зүрх” гээд бид хоёрын хамгийн анхны уран бүтээл бол бид хоёрын төсөөлснөөс илүү хүмүүст хүрсэн. Ялангуяа хүмүүсээс ирж байгаа тэр сэтгэгдэл яг л бид хоёрын энийг ойлгоосой гэж хүссэн зүйлс байсан.

Зарим сэтгэгдэл нь бүр уйлмaaр, үнэхээр сэтгэл хөдлөм байсан хэмээсэн байна.Үүнээс дараагийн уран бүтээлээ хийх асар их урам зориг, эрч хүч авсан тэд дараагийн удаад ямар бэлгээр үзэгчидтэйгээ уулзах бол?

УИХ-ын гишvvн Э.Батшугарын нууц гэp гийгvvлэгч

Өмнөх нийтлэл

Х.Нямбаатар: Би Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шaлдaн xvvxнүүдтэй зyгaaлaaгvй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ