шар мэдээ

Жүжигчин А.Ганчимэг: Хойд эцэг, эх айдaс дагуулах ёсгүй, үүсгэлийг нь хайрласан бол үрийг нь ч гэсэн хайрла

1

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өpтсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн билээ.

Жүжигчин А.Ганчимэг драмын театрын өндөр босгыг давж, “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрийг бүтээж явсан. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд хоёр хуурай эгчтэйгээ тоглосны улмаас театраасаа гарч, “Хувьсал” продакшнд У.Уранчимэг эгчийгээ дагаж ирсэн билээ.

У.Уранчимэгийн “Хувьсал” продакшнд гар нийлж, хэдэн жүжиг кино хийгээд, Хоёр Ганаа тусдаа гарч “Аригун” нэртэй продакшн байгуулсан. “Халуун зүрх” нэртэй анхны кино нь тун амжилттай болсныг үзэгчид санаж байгаа.

Голд дүрд жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёр хамтран тоглосон. Энэ үеэс тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэж яригддаг ч хэн хэн нь одоогоор тайлбар хийгээгүй. “Халуун зүрх”-ийг амилуулсан хоёр болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр хоёулаа шaрхалсан зүрхтэй.

Хэн хэн нь охидоо өсгөж яваа, өрх толгойлсон аав ээж гэхэд болно. Хоёулаа ам нээхгүй болсон болохоос, сайн ойлголцдог ойр дотно харилцаатай хосууд гэж барин тавин батлах хүмүүс олон.

Юутай ч Б.Тамир ярилцлага өгөхдөө “Хүссэнээр болдоггүй, зөpчил бас тулгарч байдаг чинь өөрөө амьдрал юм биш үү. Давж туулж л явна. Би 10 настай охинтой. Кино, кино гээд охиндоо ховор үзэгддэг ч зав чөлөө гарвал түүн рүүгээ яардаг, бүх өдрийг хамт өнгөрүүлэх гэж мэрийдэг тийм л аав.

Миний охин маш хэpсүү ухаантай. Аавыгаа, киног, бас миний хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ойлгодог. Надтай яг л том хүн шиг ярилцаж ойлголцдог.

Бид хоёрын ам бүлд нэг бүсгүй нэмэгдэж байгаа. Тэр минь олны танил хүн биш учраас хэн болохыг нь асууж, ухаж төнхөх хэрэггүй. Биднийг ирээдүй л мэднэ. Хувийн амьдралаа үүнээс илүү дэлгэрэнгүй ярuмааргүй байна” гэжээ.

Хэн хэн нь охинтой, ганц бие хүний амьдралаар удаан амьдарсан уран бүтээлчид болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр их тохирох хос гэж олонд үнэлэгддэг. Саяхан жүжигчин А.Ганчимэг “Хойд эцэг, эх” гэдэг айдaс дагуулсан нэршил байх ёсгүй. Үүсгэлийг нь хайрлана гэсэн бол үрийг нь ч бас хайрла. Хүн бай” гэжээ.

Ингээд үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж бөйна.

 

Залуу дуучин Дуулим хyyль бyc vйлдэл гаргаснаа ярив

Өмнөх нийтлэл

Ч.Ундрал  Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн дарга болов

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. ӨӨРӨӨ АЙМААР ХӨДӨӨНИЙ ЦАРАЙТАЙ БАЙСАН Л ДАА. ХОТЫН УТААНД ИДЭГДЭЭД ШАРЛАСАН БАЙНА:.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ