шар мэдээ

П.Шүүдэрцэцэг: Тодоо итгэлийг минь хyгалж хyyрч, надаас уpваж байсан ганц хүн

0

Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хэд хэдэн киноны туслах болох гол дүрийг амжилттай бүтээснээр мисс бус жүжигчин мэргэжлээрээ илүүтэй олонд танигдсан гэхэд болно.

“9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Бид гурвын болзоо” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд тоголж дүрээ тун чадварлаг гаргасан.

Жүжигчин Шүүдэрцэцэг хайр дурлалын хувьд тун азтай нэгэн гэмээр. Анх түүнийг МIXX хамтлагийн Тэмпотой үерхэж байхад нь хүн болгон л хамгийн тохирсон хос гэж байсан ч тэд хоёр тийш болцгоосон.

Түүний дараагийн хайрын эзэн нь Драмын театрын жүжигчин Тодгэрэл байсан. Салсан шалтгаан нь тодорхойгүй жүжигчин Шүүдрээ АНУ-ыг зорьсон.

Тэднийг хоёр талд байх хугацаанд дагагчид нь жүжигчин Шүүдэрцэцэг Тодоог хаяад явсан, Шүүдэрцэцэгийн л буруугаас салсан гэх сeнсацuуд хөвөрсөн.

Тэгвэл эх орондоо ирээд удаагүй байгаа жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа салсан шалтгаанаа ийн бичиж оруулжээ.

“Тодоо өөр найз охинтой болоод удаж байгаа. Тодоо итгэлийг минь хугалж хууран надаас ypвалт хийж чадсан ганц хүн. Бидний амьдрал салаа болоод хоёр жилийн нүүр үзэж байгаа шүү. Олон хүмүүс тайлбар хүсжээ” гэжээ.

Тэрээр Шүүдэрцэцэг “Тийм юм байдаггүй юм аа! Ихэнх хүмүүс хүссэнээ авбал аз жаргалтай амьдарна, гоё байна гэж боддог. Хүссэн хүнтэйгээ үерхчихвэл, суучихвал, хүссэн машинаа уначихвал, дансандаа хэдэн төгрөгтэй болчихвол, хүссэн ажилдаа орчихвол, биеэ ингээд хөгжүүлчихвэл…тэгвэл ёстой гоё болно гэж өөртөө итгүүлээд одоо байгаа амьдралаа үнэ цэнэгүй болгочихдог.

Магадгүй чи хэдэн жил хөдөлмөрлөөд бүгдийг нь авч магадгүй. Гэхдээ тэдгээр зүйлсээр алдсан жилүүдээ хэзээ ч нөхөж чадахгүй шүү. Чи нас ахих тусам яаж ч гоё юм үзэж харсан ч хүүхэд нас, өсвөр насных шигээ тийм гоёор хорвоог харж чадахгүй.

Тиймээс сэтгэл дүүрэн амьдралаа өнгөрүүлмээр байвал өөрийнхөө аз жаргалд нөхцөл тавихаа боль!

Ялангуяа чи одоо сурагч эсвэл оюутан бол чи хамгийн гоё үе дээрээ байна. Том болох гэж, мундаг харагдах гэж хичээхийн оронд гүйж гараад хүүхдээрээ гоё өнгөрүүл гэж хэлмээр байна. Худлaa намба зааж юм бүрийг мэддэг царайлах хэрэггүй. Сайхан дуу сонсоод алх! Бороонд норж ганцаар суу. Хажуугаар нь зорилго мөрөөдлөө хөөцөлд!

Хүүхэд насны мэдрэмж дахиж ирэхгүй шүү дээ. Дахин бид цав цагаахан цаас байхгүй. Жижигхэн зүйлээс инээдийг олж харах гэж хичээ тэгвэл жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдрэх боломжтой. Амжилт хүсэе бүгдэд нь” гэжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Нара: 200 тэрбумын хөрөнгөтэй ахаа ADMC-г итгээд жаалыг авсан юм. 6 сар хөөрхөн эргэлдүүлж чадаа байлгүй дээ…

Өмнөх нийтлэл

Л.Гүндaлaй : Иpaны C.Мoллaй бoл xэpэггүй нoвш. Анх уулзаж байхад л тэр муу над руу сонин үг хэлээд л

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ