Долдугаар сараас эхлэн Японд ээлж дараалан байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн амь насаа алдаж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсоор байгаа билээ.
Хамгийн сүүлд “Жеби“ хэмээх хар салхи дэгдэж 9 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж, нэг сая гаруй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө 03:08 цагт Японы Хоккайдо аралд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 32 хүн сураггүй алга болж 10 хүн эмнэлэгт хүргэгдэн, нэг хүн амиа алдсан гэсэн мэдээллийг NHKмэдээлжээ.
Мөн Ацума тосгон газар хөдлөлтөөс болж үүссэн хөрсний нурангид бүхэлдээ дарагдсан байна. Тус бүс нутгийн хоёр сая гаруй айл өрх тог цахилгаангүй болоод байгаа аж. Өнөө өглөө 06:00 цагт Ерөнхий сайд Шинзо Абэ яаралтай хурал зарлаж аврах ажиллагаа зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.
Эх сурвалж: www.Seen.mn
Сэтгэгдэлүүд