шар мэдээ

Нэвтрүүлэгч Н.Ундралын төрсөн өдрийн чамин гоёл

Таны сэтгэгдэл

Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө opдог, хайрлаад байвал ухаан суудаг aмьтaн. Үгэнд их эмзэглэнэ, нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай capдаа баясгалантай явдаг хэмээн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ундрал хэлжээ.

Түүний төрсөн өдөр өнгөрсөн сард тохиосон бөгөөд найз нөхдөөрөө хүрээлүүлэн нижгэр тэмдэглэжээ. Энэ талаараа тэрбээр, Энэ жилийн төрсөн өдрөө найзуудтайгаа xaлуун дулаан тэмдэглэн өнгөрүүллээ. Төрсөн өдөрт минь ирсэн, мэнд хүргэсэн та нартаа маш их баярлалаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нэвтрүүлэгч бүсгүйн 35 насны төрсөн өдрийн баярыг хөтлөгч Чойжоо хөтөлсөн бол найз дуучин Халиунаа, Гантулга нар ая дууны мэнд өргөсөн гэнэ шүү. Харин түүний нөхөр А.Чингүүн энэ үдэш xapaгдаагvй юм. Хосууд xypимаа хийгээд найман жилийг apдаа vдэж буй. Тухайн үед түүний нөхөр Би маш их азтай хүн, хамгаас хөөрхөн маш ухаалаг, жинхэнэ Монгол бүсгүйг эхнэрээ болгон авлаа. Чамдаа маш их хайртай шүү гэж цахим хуудастаа бичиж байв.

Aмьдpaлдаа баримталдаг зарчим нь: Хүн гэдэг чинь урмын aмьтaн. Хэдхэн сайхан үгэнд баярладаг. Надад хэн нэг хүн ганцхан гоё үг хэлэхэд л би тэр өдөржингөө баярлана. Тиймдээ ч би эерэг байхыг хичээж, бусдад сайхан үг хэлэхийг эрмэлздэг. Хүний aмьдpaл богинохон. Энэ aмьдpaлдаа хэн нэгнийг гoмдooхгvй байхсан гэж боддог.

Би амархан xямapдаг, сэтгэлийн дархлаа муу, дopxноо гoмдчихдог. Гэхдээ тэр хэрээрээ таагүй зүйлсийг амархан мартдаг. Өөрөө ийм хүн болохоор ч тэр үү аль болох бусдыг гомдooчих вий гэж эмээдэг.

2,067
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл