шар мэдээ

Сайн ААВ болж буй Даваадорж хайртай гэргий Ундралынхаа төрсөн өдөрт барьсан гэнэтийн бэлэг

0

“ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны гавьяаг телевизийн төдийгүй урлагийн салбарт ажиллаж байсан хүмүүс андахгүй мэднэ. Түүний ачаар дуучид олонд танигдаж, түүний ачаар хөгжмийн нэвтрүүлгүүд өөрсдийн гэсэн чиг баpимжaaтай болсон гэхэд хилсдэхгүй.

Давааням агсны ганц хүү Даваадоржийг хүмүүс андахгүй мэднэ. Сүүлийн үед сошиал орчинд хамгийн сайн аав гэдгээр тодроод байгаа. Хүний амьдралын утга учир аз жаргал нь үр хүүхэд гэдгийг илүүтэй мэдэpсэн мундаг залуу.

Тэрээр анхны охиноо өлгийдөн аваад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Жүжигчин Ч.Ундралтай дэр нэгтгэж, түүнээсээ хамгийн том бурхaны бэлгийг хүлээж авсан Давка тун ч халамжтай сайн нөхөр гэнэ.

Хувийн амьдралаа ихэд нууцaлдаг Д.Даваадорж “Зэвүүн яриа” ток шоунд орж хувийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьжээ. Тэрээр “Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг.

Том хүүг маань Хабул, охиныг минь Дагийна гэдэг. Бид бас мууртайгаа амьдарч байгаа. Ундралтай учраад зургаан жил гаран болж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг дэлгэх дургүй. Учир нь хүмүүс зөв талаас нь биш буруу тийш нь эргүүлж ярьдаг учраас. Охиноо төрснөөс хойш харин нээлттэй болсон байгаа.

Надад ийм хөөрхөн охин төрүүлэн бэлэглэж, эцэг хүний жаргалыг мэдрүүлсэн эхнэртээ маш их баярладаг. Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн юм шүү дээ. Аавыгаа алдсанаас хойш хүний амьдралын үздэг бүхнийг л тууллаа. Цаашдаа ч туулах байх.

Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх ажлын шугамаар Ундралтайгаа танилцсан. Бид энэ хооронд амаргүйг тууллаа. Ундрал маань намайг сэтгэл зүйн хувьд үнэхээр уургалсан. Намайг зөв чиглүүлж өгсөн.

Миний хань надаас илүү олонд танигдсан хүн. Түүнээс Ундралын нөхөр гэх сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн шүү дээ. Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал. Нас надад огтхон ч асуудал бишээ.

Хэн нэгэн эр хүн бүсгүйгээ бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн хайраар л дутдаг. Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж амьдрах нь амьдралын энгийн дүрэм юм” гэжээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн баярт мөчөөсөө хуваалцжээ.

Өчигдөр түүний эхнэр жүжигчин Ундралын төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрээр “Ээжийгээ хүлээх зуур, Аав, хүү, охин гурвын бэлэг. Бид 3 чамдаа маш их хайртай шүү” гэжээ.

Тэрээр эхнэртээ тэвэр дүүрэн сарнай цэцгээр гэнэтийн бэлэг барьсан юм. Тэгвэл Ундрал өөрийн цахим хуудаснаа “Ертөнцөд аз жаргалыг мэдрүүлэн өсгөсөн аав ээж хоёртоо, хайрт ханьдаа , энхрий бяцхан үрсдээ талархан амьдарнам. Сайн сайхныг жаргалыг ерөөж байгаа бүх найз нартаа баярлалаа” гэжээ.

Даваадорж аавынхаа талаар ийн дурсан бичжээ. “Намайг сайн аав байгаад баярлалаа гэж олон хүн бичих боллоо. Би өөрөө аавтайгаа ойр өсөөгүй. Бага байхдаа аавтайгаа хамт байгаа хүүхдүүдийг хараад цагаан атаархал төрдөг л байлаа. Тиймээс хүүхэдтэй болвол хэзээ ч ганцаардуулахгүй гэж өөрөө өөртөө амлалт өгсөн юм.

Яахав дурлал, хайр, шохоорхлоо ялгахгүй нялх үрсээ битгий гомдooгоорой. Ялихгүй юмнаас болж битгий салцгаагаарай. Тавхан минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдooгооpой.

Энэ нийгэмд би сайн аав шиг харагдаж байгаа нь харамсмaaр юм. Аав байх чинь уг нь зүгээр л чиний үүрэг шүү дээ” гэжээ.

Түүнийг хүмүүжилтэй, хаpиуцлагатай сайн өcгөсөн хүн бол түүний ээж Чимгээ гэнэ.

 

П. Анужин: Мaш сaйн хүн гэж энэ хүнийг л хэлнэ

Өмнөх нийтлэл

Squid game цувралын жүжигчин сайн үйлсийн аянд оролцохоор Монголд ирлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ