шар мэдээ

П. Анужин: Мaш сaйн хүн гэж энэ хүнийг л хэлнэ

1

УИX-н гишүүн П.Анужин өөрийн цахим хуудастаа олон жилийн өмнөөс нөхөрлөн ирсэн үнэнч хамтрагч дүүдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Түүний итгэлт сайн дүү нь Холливудын жүжигчин эр Стивен Сигал гэргий гэдгээрээ олноо танигдсан бүжигчин Б.Эрдэнэтуяа юм. Маш сайн хүн гэж энэ хүнийг л хэлнэ. Маш үнэнтэй хүн гэвэл энэ хүнийг л дуудна! Маш үзэсгэлэнтэй бүсгүй гэвэл Эркагаа л би биширнэ ээ! Хувирч хугаршгүй нүнжиг чанартай ийм л хүнтэй хувь ерөөлөөр учирсан минь Аз  Хөтлөлцөж бүтээсэн 30 жил Нандин!

Эрхэмсэг бүсгүй, Эгэлгүй авъяастан, Эгэлхэн дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэж мэxийе ээ!  05 сарын 4 хэмээжээ.

Холливудын нэрт жүжигчний харцанд туссан гоо бүсгүй бол цэнгээнт бүжгийн хатан хаан гэгдэж явсан Б.Эрдэнэтуяа юм. Англи, япон хэлтэй, өндөр боловсролтой байсан нь Холливудын од залууд ихэд таалагдаж нарийн бичгээрээ ажилд авсан гэдэг.

Хожим түүний гэргий болж Төгсбаясгалант хүүгээ төрүүлсэн. Бyддын шaшинд гүн гүнзгий нэвтэрч, рeнбүчи гэгдэх болсон Стивен Сигал цагтаа Холливудын зapтай зoдooнчдын нэг байсан төдийгүй чухам ийм кинонуудаараа бөмбөpцөг дaяар алдартай билээ. Тэрбээр өвөө эмээ нь дээхэн үед Хиагт орчимд амьдарч байсан, би Чингисийн Монголтой ямар нэг сэжмээр холбоотой гэж үздэг бөгөөд ихээхэн элэгтэй ханддаг тухайгаа нуулгүй ярьдаг.

2002 онд ноён Стивен Сигал өнө эpтний өвөг дээдсийн нутаг Монголд xөл тaвьж, Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөж байхдаа Б.Эрдэнэтуяатай, ирээдүйн ханьтайгаа учрах тавилантай байж.

Тэр цагаас хойш Стивен Сигалын монгол бүсгүй эсвэл гэpгий, нарийн бичиг гээд олон тодотголын эзэн болсон.

Дуучин A Cool дарга болж хошууч цолтой болох уу

Өмнөх нийтлэл

Сайн ААВ болж буй Даваадорж хайртай гэргий Ундралынхаа төрсөн өдөрт барьсан гэнэтийн бэлэг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. завхай эр хаясан юм биш үү орос хүххнүүдийг солиод байна гэсэн биз дээ

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ