Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн Отгоог таних биз ээ. Тэр дөрвөн хүүхдийн ээж болж Алдарт эхийн хоёрдугаар одонг энгэртээ гялалзуулж яваа. Уран бүтээлийнхээ хажуугаар гэр бүлийн хувийн амьдралаа сайн авч явдаг ажилсаг эзэгтэй гэнэ шүү.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээрээ багагүй бондгор болчихдог гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгвэл жүжигчин бүсгүй уран бүтээлдээ зориулж жимбэгэр болжээ. Үзэгчдээ хүндэлж гоо сайхан байна гэдэг урлагийнханы хүндхэн ажлын нэг гэх үү дээ.
Тэрбээр олноос ээжийн үүргээ гүйцэтгэж буй дүр төрхөө тэр бүр нууцлаад зөвхөн будагтай гоё ганган байдлаа харуулаад байдаггүй. Ядарсан царай, будаггүй төрхөө ч ил гаргачихдаг илэн далангуй нэгэн. Хүмүүс aлбaндaa яваад л би ч үнэгүй цэцэрлэгт цалингvй багшийн ажил хийгээд л байж байна доо.
Ядаж нэгийг нь дapaaд авлаа 2 цаг сайхан амpax минь. 2 цаг бол завтай тэр хооронд xoв бaзaж, утсаар ярих хүн байвал залraapaй. Үс гэзэг нvvp ам дэлбэpчиxcэн байж байгаа шvv гоё vзэcrэлэнтэй болгож xapaapaй хэмээн сошиалдаа постлов. Гэрийн эзэгтэй байж xvvxдээ өсгөн гэдэг энэ хорвоогийн хамгийн том ажил билээ хэмээж байсан удаатай.
Тэгвэл өдгөө хүүхдүүд нь гараас гарч хэдийнээ ажилдаа орж гялалзсан төрхөөрөө хүүхнүүдийг өнгөлж явна. Отгоог хүмүүс жижигхэн биедээ баймгүй шавилагхан хэмээдэг.
Сэтгэгдэлүүд