шар мэдээ

Шадар сайдын охин А.Дэлгэрмаа түүхэн дүрд тогложээ

Таны сэтгэгдэл

Шадар сайд С.Амарсайханы том охин А.Дэлгэрмаа түүхэн дүр бүтээжээ. Ээжтэйгээ дэндүү адлихан ганц охин нь хааяахан рекламнаас харагддаг байсан бол өдгөө олон ангит дэлгэцийн бүтээлээр олонтой уулзах нь.

ТЭГРИ ЧИНУ олон ангит киноны Чонос овгийн тэргүүн Арсайн охин Сорхооны дүрд А.Дэлгэрмаа тогложээ. Тус олон ангит кино нь
28 гол болон голлох дүртэй аж. Кинонд тоглосон талаараа тэрбээр, Бүтээлч, хөдөлмөрч, авъяаслаг, чадварлаг уран бүтээлчид, кино багтай хамтран ажилласандаа маш их баяртай байна. Удахгүй дэлгэцээр уулзацгаая гэлээ.
Дэлгэрмаа 2012 онд СУИС-ийн жүжигчний ангийн нэгдүгээр курсын оюутан байхдаа Ану хатан кинонд Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг бүтээж байв. Энэ дүрд тоглосноороо урлагийн ертөнцөд хөл тавьж байгаагаа зарласан хэдий ч өөр бүтээлд тоглоогүй юм. Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ өвлөсөн энэ охин удахгүй алдар цуутай жүжигчин болно гэж хүлээлт үүсгэсэн ч хэсэг нам гүм болсон. Харин одоо Сорхооны дүрийг хэрхэн бүтээсэн бол гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн анхны амьдрал нь бүтэлгүйтсэн болоод ч тэр үү, хувийн амьдралаа туйлын их нууцалдаг байсан гэдэг.  Ноён С.Амарсайхантай ханилж хоёр хүүхэд төрүүлсэн. Миний ханьд олон сайхан чанар бий. Их түшигтэй. Амьдралын жаргал зовлон, баяр гуниг алинд ч бидэн хоёр мөр мөрөө түшиж бас бие биенээ өнгөлж дэмжиж явдаг болохоор нүд минь аз жаргалтайгаар гэрэлтэж, сэтгэл минь амар амгалангаар халгидаг.

Зорилготой, зоригтой, зарчимтай, ханиараа бахархдаг хэмээн нэвтрүүлэгч бүсгүй нөхрөө магтчихдаг юм. Эр хүний хайр халамжийг бүсгүйн хүний нүдний гал цогоор таньдаг гэдэг үг бий. Шадар сайд ч тун сайн аав, халамжит хань ажээ.

2,648
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл