Б.Гантогтох гарьдын охин Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн анхны МОНГОЛ ТАМИРЧИН
Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн ач охин, улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн жил гаруй өмнө Японы волейболын Дээд лигийн тоглогчоор сонгогдсон билээ.
Ингэснээр Монголын волейболчид дундаас гадаадын лигт легонер тоглогч болсон анхны эмэгтэй тамирчин юм.
Энэхүү баярт мэдээг Г.Хандсүрэн өөрийн цахим хуудснаа бичиж байсан нь саяхан. Түүний тоглодог Брийт Хамамацү баг 2021-2022 оны улирлын тоглолтод II байр эзэлсэн бөгөөд тэрбээр түр хугацаагаар эх орондоо ирээд байгаа аж.
Түүний хувьд волейболын спортоор мэргэжлийн түвшинд хичээллээд 10 жил болжээ.
Аав болон өвөө шиг биеэрхүү харагддаг түүний өндөр 1,8 метр орчим. Анх Япон улсыг зорих шийд гаргахад гэр бүл нь бараг зэрэг дурамжхан байсан ч мөрөөдлийнхөө төлөө өөрийн шийдвэртээ бат зогсон ийнхүү амжилтын эзэн болжээ.
Түүнийг тус багийн дасгалжуулагч нь иргэншилээ сольж Японы шигшээд багтах санал тавьдаг ч тэрбээр ийм бодолгүй бөгөөд эх орондоо эргэн ирж дараагийн үеийн дүү нартаа туршлагаа хуваалцан зааж суралцах хүсэлтэй аж.
Энэ жил 25 настай Хандсүрэн өмнө нь Монголын воллейболын лигийн баг болох Тэнүүн Огоо багт хүчин зүтгэдэг байжээ.
Сэтгэгдэлүүд