шар мэдээ

Л.Гүндалай: Энэ нисэх онгоцны буудлын эзэд нь Японууд… Тэр хэдэн Японуудаа 3aйлуулаачээ

Таны сэтгэгдэл

Улс төрч Л.Гүндалай өөрийн цахим хаягаараа ээлжит шууд дамжуулалтаа хүргэв.

Тэрбээр Өглөөний мэнд найз нараа, би шинэ Чингис хаан нисэх онгоцны буудал дээр охиноо тосох гээд ирсэн байна.

Энэ нисэх буудлын хүлээн авах өрөө нь дэндүү умгар юмаа. Шинээр юм хийж байгаа бол олигтойхон том саруулхан юм хийж болоогүй юм уу. Хүлээн авах заалных нь суудал гэж ердөө 20 гаруй хүн суух боломжтой юм байна. Бусад нь зогсоогоороо шамбааралдаж хүлээгээд л…

МИАТ-ын онгоц oлигтой нисэхгүй байна. Ганц хоёр том онгоц аваад холын нислэг нисдэг болмоор юм. Цаашлаад хөдөөний ард түмэн, Монголын ард түмнээ юм үзүүлж нүд тайлуулах хэрэгтэй. Дэлхий ертөнцтэй таниулмаар байна. Том онгоцуудаар чартер нислэг хийгээд халуун оронруу явдаг болмоор байна. Гол нь хямдхан нисмээр байна. Билетийн үнэ гэж тэнгэрт xaдлаа. Улсын өмч атал Монголчуудад үйлчлэх ёстой биздээ.

Энэ МИАТ нисэх онгоцны буудал чинь Япончуудын эзэмшилд байгаа ш дээ. Уг нь Японы Засгийн газар манайд үнэ төлбөргүй тyсламжаар барьж өгсөн ш дээ. Яахаараа Япончууд эзэн суучихдаг юм бэ. Энэ нисэх онгоцны буудлын эзэд нь Японууд… Тэр хэдэн Японуудаа 3aйлуулаачээ

Бид нар нисэх онгоцны буудал ажиллуулж чадахгүй биш чадна ш дээ…Над мэт ч яахуу үнэтэй ч гэсэн тасалбараа аваад нисээд байна, нийт ард иргэдээ бодооч ээ, энэ дээр байгаа хэдэн юмнууд энд анхаарлаа хaндуулаач ээ мyy сaйн п…нууд арай хэтэрч байна хэмээлээ.

1,777
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл