Комедиан Н.Амаржин УИX-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б. Энхмөрөнг Энэ муу бaцaaн Forbes-ийн шилдэг 30 залуугийн нэгээр шалгарчиж байгаа юм уу хэмээн бyxимдав
АНУ-аас гаралтай дэлхийн алдарт бизнес сэтгүүл болох Forbes жил бүр салбар бүрт амжилттай яваа 30 наснаас доош 30 залууг онцлон танилцуулдаг. Тухайлбал, урлаг, технологи, энтертаймэнт, спорт, эрүүл мэнд, сошиал, медиа маркетинг, зар сурталчилгаа, үйлдвэрлэл инженерчлэл, санхүү эдийн засаг зэрэг хэд хэдэн салбарт хуваан залуусын гаргасан амжилт, санаачилсан бүтээгдэхүүн брендийг гол шалгуур болгон үздэг байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөн Forbes-ийн шилдэг 30 залуугийн нэгээр шалгарсан байна. Дээрх мэдээллийн тухайд Ардын багш тодотголтой, Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч, комедиан Н.Амаржин ихэд бухимджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Хaрцын хүүхдийн урдуур дaйрч сурна. Тэгсэнээ ноднин дарга болох гээд барахгүй болохоор (koвидын хyyлиа унш гэшш) Forbes-ийн шилдэг 30 залуугийн нэгээр шалгарчиж байгаамуу тэ энэ мaл бaцaaн? Comeback бол гайхалтай хэмээн бичжээ.
Учир нь М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөний талаар ихээхэн таагүй мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Тодруулбал өнгөрсөн жил ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын ажлаас нь Б.Энхмөрөнг чөлөөлөгдсөн. Учир нь Б.Энхмөрөн төрийн албаны шалгалт өгөөгүй нь ээжийнхээ албан тушаалын нөлөөг ашиглан тус албан тушаалд томилогдсон уу гэх хардлага үүсээд байсан.
Мөн түүнийг газрын даргаар ажиллахад нийт төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй байсан аж. Түүнчлэн М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн Боловсролын 3ЭЭЛЭЭ төлөөгүй аж. Б. Энхмөрөн гэх 1993 онд төрсөн залуу 2010 онд БНXАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас увуулж цувуулан авч байжээ.
Уг зээлийнх нь батлан даагчаар түүний аав н.Баярсайхан бүртгүүлж, Боловсролын зээлийн сангийн албан ёсны бүртгэл мэдээлэлд өөрийн 991128** дугаараа бичүүлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд Ү-206010591 дугаартай үл хөдлөх хөрөнгөө тавьсан аж. Хамгийн хачирхалтай нь тухайн үед дөнгөж 17 настай байсан Б.Энхмөрөнг БНXАУ-д сургах захиалгыг ЗГХЭГ-аас өгч байж.
Учир нь түүний ээж М.Оюунчимэг тухайн үед ЗГXЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ажилладаг байгууллагаас 17 настай хүүгээ БНXАУ-д сургах захиалга өгүүлээд зогсохгүй сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргуулсан байна.
Гэвч М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.доллараа өнөөг хүртэл төлөөгүй болох нь тус сангийн зээлийн үлдэгдэлтэй иргэдийн мэдээлэл дунд дурайгаад байж байгаа гэх мэдээллүүд цахим сайтуудад цацагдсан юм.
zavaan sejgiin sdanuud
8-р ангидаа Америк дунд сургуульд байхдаа сургуулийн охидын ариун цэврийн өрөөнд ангийнхаа охинтой юм болоод бөөн юм болж байсан. Замбараагүй хүү байсан