шар мэдээ

Романтик Бооёо эхнэрийнхээ төрсөн өдрөөр ийм бэлэг барьжээ

Таны сэтгэгдэл

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн сайхан охинтой гэдгийг нь мэдэхгүй хүн ховор.

Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гангаpдаг гэнэ лээ.

Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед цахим орчиндоо тун идэвхтэй байх болсон. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.

Тэрбээр охидуудтайгаа тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлаад 27 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгүүдийг хаpамгүй барьдаг гэнэ лээ.

Тэрбээр үзэсгэлэнт  эхнэрийнх нь төрсөн өдөр 4-27-нд болж өнгөрсөн бөгөөд хайртай гэр бүл найзуудынхаа хамтаар даруухан тэмдэглэн өнгөрүүлжээ.

“Өдөр бүрийг төрсөн өдөо мэт байлгадаг чамдаа баярлалаа” гэжээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

1,871
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл