Эр нөхөр, үр хүүхдээ нyyж хaaдаг мода олны танил бүсгүйчүүдийн армид хэсэгтээ элссэн жүжигчин А.Гэрэлцэцэг өнгөрсөн жил төрийн одон медаль хүртэхээс өмнө нөхрөө ил болгон олноо гаргах болсон Маск продакшны жүжигчин үзэсгэлэнт А.Гэрэлцэцэг өнгөрсөн жилийн өдийд төрийн дээд одон Алтан гадасаар шагнагдсан билээ.
Хэсэгтээ олны хараанаас холдон айлын гэргий болж ихэр хүүхдийн ээж болсон тэрбээр тухайн үед хэвлэлийнхны хараанд өртөн нэлээд хэсэг сэдэв болж байсан.
Үеийнхээ бүсгүйчүүдээс арай орой гэр бүлийн амьдрал зохиосон.Түүний баярт өдрийн гоёо нь эр нөхөр нь байв.
Түүний ханийг Г.Батсайхан гэдэг. Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргааз ажилладаг нэгэн юм. Шинэхэн Алтан гадас одонгоо энгэртээ гялалзуулсаар хэсэгтээ олны анхааралд өртсөн тэрбээр ээж болсон түүхээрээ ч нэг хэсэгтээ сэдэв болж байсан ч дахин нам жим сайн ээжийн амьдралдаа эргэн орсон бололтой. Урлагийн арга хэмжээнд тэр бүр харагдахгүй байгаа билээ. Дарга нөхрийнхөө цайг нь чанаад хайртай хүүхдүүдтэйгээ нам тайван байгаа Гэрэлцэцэг тун удахгүй урлагийн тайзнаа эргэн ирэх биз ээ.
Жүжигчин А.Гэрэлцэцэг нэгэн ярилцлагын үеэр ээж нарын талаар ингэж ярьсан юм. Яг одоогоор гэртээ хүүхдээ хараад сууж байна даа. Яг одоогийн нөхцөл бол киногоор дүрсэлбэл өөрөө суугаад бусдыг ажиглаад ямар ч хөдөлгөөнгүй нар жаргаад мандаад, бусад хүмүүс хөдлөөд л би тэднийг хараал сууж л байдаг. Яг одоо ийм л байна. Өдөр хоног ээлжлээл, бусад гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч ялгаагүй. Яг ийм нөхцөлд байгаа. Надаас бусад хүмүүс хөдлөөд амьдраад байгаа юм шиг. Нөхөр хүүхдүүд ажилдаа явж л байдаг, ирж л байдаг. Би хоолоо хийнэ. Шөнө хойргүй хононо. Шөнө, өдөр, орой хүүхдээ бүүвээлээстээ. Энэ нь эргээд сэтгэлзүйн ганцаардалд орж эхэлдэг.
Хамгийн aймaaр нь шөнө нойргүй хонохоос л эхэлдэг. Шөнөжингөө босоод хүүхдээ тэврээл, унтуулдаг. Эмэгтэй хүн ээж болсон-оос хойш За сайхан амаръя гээд унтдаг үе үүрд дуусаа үүрд. Сүүлийн 2 сар бүтэн нойртой унтаагүй. Нойргүй байх л хүнийг хямралд оруулдаг. Эхнэр түрүүлж хөгширдөг гэж хүмүүс ярьдаг. Тэр чинь аргагүй шүү дээ. Доод тал нь. Нэг хүүхэд дор хаяж 2 жил нойргүй хононo. Хоёр хүүхэд 4 жил нойргүй хонон. Гурав нь хүүхэд 6 жил нойргүй хонодог. 12 жил тасралтгүй шөнө нойргүй хонохоор эмэгтэй хүн түрүүлж хөгширөлгүй яах юм. Эмэгтэй хүн ядраад ирэхээр хүчээ авах гээд иднэ. Тэгээд таргалаад масс нэмнэ. Үүнээсээ болоод сэтгэлээр унана. Aймар асуудалтай. Үүн дээр л
Эмэгтэй хүний сэтгэлийн хат
Эрэгтэй хүний хүн чанар танигдана гэж үнэн.
Сэтгэгдэлүүд