шар мэдээ

Н.Учрал: Дүүдээ би түшиг болохоос илүү өBдөж зoвж vxтэл нь aйлгaсандаа үргэлж л шaнaлж явдаг

Таны сэтгэгдэл
Их засаг их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү гэгддэг Н.Ундрал өдгөө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр үзэгчдтэй уулзах болсон билээ. Өчигдөр буюу 4-р сарын 20-нд  түүний төрсөн өдөр тохиожээ. Харин түүний ах Учрал хайртай дүүдээ ийм мэндчилгээ хүргэн сэтгэлийн үгээ илэрхийлжээ. Би гэдэг хүн газар дээр ганцхан дүүтэй. Дүүгээ ядapвал би түшнэ, дүү минь бас надад туслана гэж 4-р ангидаа гаргасан Аадар бороо номондоо шүлэглэсэн шигээ дүүдээ би түшиг болохоос илүү өBдөж зoвж vxтэл нь aйлгaсандаа үргэлж л шaнaлж явдаг. Ахын сургаал алт шүү гэж сургадаг шигээ ах нь дүүдээ түшиг болох учиртай болохоор уруудаж өгсөхийн орчлонд урагшаа зөв амьдрах болно. Миний дүү зөөлөн сэтгэлтэй, тусч нөхөрсөг, хүний хайр татсан ухаалаг сайхан бүсгүй байдаг юм. Ганц дүүгээрээ бахархдаг юмаа би. Хиp xaлдаахгүй ш дээ. Хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэжээ. Аавдаа Охин нь зурагтын мэдээний хөтлөгч болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай гэж хэлдэг байсан. Би хүн юу ярьж, төсөөлнө түүнийхээ дагуу амьдардаг гэж итгэдэг. Хүүхэд ахуй насандаа телевизийн мэдээ үзээд, нэвтрүүлэгчдийг дуурайдаг байсан хэмээн ярьж байсан удаатай.
Тэрбээр багаасаа л хайран дунд өсжээ. Тийм хүүхэд хүн хайрлах сэтгэлтэй болдог гэж боддог. Хүүхдүүдээ яг тэр хүмүүжлээр хайраар дутаалгүй өсгөж хүнийг хайрладаг, хүнлэг хүн болгохыг боддог. Бага насандаа хүүхэд хайрлагдах л ёстой. Хайр мэдэрч өссөн хүн зөв хүн болно гэж итгэдэг гэж ярих дуртай нэгэн.
Түүнийг брэнд бүсгүй хэмээдэг. Олны үг ортой Н.Ундрал өөрт таалагдсан брэндийн хувцсандаа үнэ хайрлахгүй худалдаж авдаг гэнэ. Гоё ганган гутал, даашинз, ээмэг зүүлт, цүнх гээд бүгд л хэрэгтэй байдаг болохоор хааяа өөртөө таалагдсан хувцасыг захиалгаар хүртэл хийлгэж өмсдөг аж. Мөн ганган цүнх, аксессуар цуглуулгатай. Аксессуар зүүхгүй гэрээсээ гарах нь ховор гэнэ шүү.
2,903
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл