шар мэдээ

Анархүүгийн АЛАГ НҮДЭН хүү Аатөр

0

Орчин цагийн хосуудын салалт инстаграмаасаа хамтдаа авахуулсан гэрэл зургаа бүгдийг устгах юм. Анх ингэж л Г.Анархүүгээс салснаа мэдэгдсэн загвар өмсөгч Ю.Балжидмаа өдгөө ажлаа хийж явна. Хосуудын гал халуун хайр хүүтэй болсон ч энэ хайр нь унтарч тэд хоёр тийш болоод хэдэн жилийн нүүр үзэж буй.

Үерхэж буйгаа ихээхэн нууцалж, хамтдаа гадаад руу хүртэл аялаж зугаалж явсан тэд Аатөр хүүгээ өөрсдөө өсгөдөггүй гэх бор шувуу нисч хүүг нь Г.Анархүүгийн эмээ өсгөдөг хэмээн ярьдаг.

Хосууд хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг дотны хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлж байв. Аатөр хүү мисс Ю.Балжидмаагийн анхны хүүхэд бол Г.Анархүүгийн хоёр дахь хүүхэд.

Г.Анархүү нь анх Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид гуайн зээ охин, комедиан Батаагийн дүү Тэмүүлэн. Тэд хамт амьдарч хөөрхөн охинтой болсон ч залуус тус тусын замаа хөөсөн.

Харин түүний бага хүү жил ирэх тусам томорсоор аавыгаа дууриасан алаг нүдэн залуу болох нь ээ.

Балжидмаагийн хувьд Анархүүгээс салсан талаараа ярихдаа, “Дээр нэг хүн намайг “Чи яагаад нөхрөөсөө салчихсан юм бэ?” гээд асуугаад байсан. Товчхондоо бол хажууд нь байхаар ерөөсөө сэтгэл санаа, зүрх тархи, сүнслэг оюун ухаан сэргэдэггүй нэг тийм хайрцаглагдсан, сэтгэлийн шopoнд орсон шиг л мэдэрдэг байж билээ. Mиний сэтгэлийн гал, нүдний гал бүр мөсөн унтарч, нурмайсан зoмби болчихсон байсан. Зан ааш ч өөрчлөгдөөд нөгөө байнга инээж явдаг хүн чинь гөлийсөн, өөртөө итгэлгүй, инээдээ ч мартсан хүн болж хувирсан байсан, нэг л мэдэхэд. Хажууд нь байхад байнга түгшиж, адгаж,неpвтэж,caлах юмсан гэж үргэлж мөрөөдөж, бүр цэл залуу хорин хэдхэн насандаа “Бурхан гэж байдаг бол энэ хүнээс л caлгаад өг, надад өөр юу ч хэрэггүй” гэж үнэнээсээ сүсэглэн залбирдаг болчихсон байсан” хэмээх постыг загвар өмсөгч бүсгүй фэйсбүүктээ шэйрлэжсэн байсан. Эцэст хэлэхэд энэ бүхэн албан ёсны тайлбар биш юм.

Бусдыг aйлган сүpдүүлж хoxироож байгаа нoвшнуудыг олохын тулд Т.Дэлгэрмөрөн ах нь 5 сая төгрөг aмлаж байна

Өмнөх нийтлэл

Б.Жаргалсайхан: Д.Эрдэнэбилэг баригдахынхаа өмнө нэвтрүүлэгт орж Сүнс биш бодит хүн гэдгээ харуулав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ