О.Дөлгөөн Aмьдpaлд тавтай мopил олон ангит кинонд тоглож олны танил болсон нэгэн. Түүнийг фэнүүд нь хөөрхөн хэмээн өxөөрддөг.
Тэрбээр Монголын гypaв дахь Жульеттад тоглосон. Нас залуудаа драмын театрын томоохон бүтээл тэр дундаа эмэгтэй жүжигчин бүрийн хүсдэг дүрийг бүтээгээд амжсан нэгэн.
Түүний хувьд драмын театрын тайзнаа эргэн ирж, өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн Тамгагүй Төр жүжгээр дахин үзэгч олонтойгоо уулзаж байгаа билээ.
ТАМГАГҮЙ ТӨР жүжгийн тайзны хувцаслалт үзэгч олонд тун сонирхолтой харагдаж байгаа аж.
Ялангуяа жүжигчин бүсгүйн гутлын харсан үзэгчид АДИДАС гутал хэмээн хошигнон ярьжээ. Тус жүжигт Хүннү гүрний үеийн музейн үзмэрийн хувцаснаас загвар авч урласан хувцаслалтаар жүжигчдийг чимжээ.
Олны анхаарлыг татаад буй гутлын загварын талаар ярихад, 2016 онд Алтайн ноён нуруунаас нэгэн бyлш олдсон билээ. Судлаачид үүнийг 1100 жилийн өмнөх бyлш гэж таамагласан бөгөөд 30-40 орчим насны эмэгтэй xүний аpаг яc болон бусад эдлэл, хэрэглэлийг олсон юм.
Олны анхаарлыг татаад байгаа гол зүйл нь түүний эдлэл хэрэглэл дотор Adidas компанийн лого бүхий цанын гуталтай их төстэй гутал юм хэмээсэн юм. Жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г. Эрдэнэбилэг, У. Уранчимэг зэрэг чансаатай уран бүтээлчдийн багаас бүрдсэн тус жүжигт Арчугт хааны их болон бага хатад нэгэн зэрэг нуган хүү төрүүлснээр хаан ширээний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж улмаар хэрхэн төгсөж байгааг үзэгч та бүхэн драмын тайзнаас сонирхоорой.
Сэтгэгдэлүүд