шар мэдээ

Монголын олны танил хамгийн олон хүүхэдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүд

Таны сэтгэгдэл

Үртэй хүн жаргалтай гэдэг үг бий. Өхөөрдөм бяцхан үрсээ тойруулан суугаад, тэднийхээ эрүүл саруул өсч торниж байгааг харна гэдэг эцэг эх болсон хүн бүрийн хамгийн жаргалтай үе байдаг. Сүүлийн жилүүдэд манай хосууд аль болох олон хүүхэдтэй болохыг эрмэлздэг болжээ.

Бид энэ удаад Монголын олны танил хамгийн олон хүүхэдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийг онцлон хүргэж байна.

Дуучин, инфлүнсер Ч.Уранхолбоо

Алдарт эхийн одонгоор энгэрээ гялалзуулан зогсохдоо нулимс дуслуулан догдолсон бүсгүй бол дуучин Ч.Уранхолбоо. Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон.

Видео блог хөтөлж, ээжүүдэд урам зориг эрч хүч өгч, амьдралын хэв маяг, хүүхэд хүмүүжүүлэх аргаасаа хуваалцан ярилцдаг тэрбээр 5 сайхан охинтой.

Жүжигчин Н.Баярмаа

Монголын анхны “Анна Каренина”-г үзэгчдийн зүрх сэтгэлд урласан УДЭТ-ын жүжигчин СТА Н.Баярмаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс алдарт эхийн хоёрдугаар одон аваад удаагүй байгаа. Тэрбээр 4 хүүхдийн ээж.

Жүжигчин Б.Отгонтуяа

Жүжигчин Отгоо сайн жүжигчнээс гадна сайн ээж, халамжит хань, гэрийн эзэгтэй билээ. Дөрвөн дэрсхэн хүүхдийн ээж тэрээр хамгийн отгон гишүүнээ 2020 оны 02 дугээр сарын 20-нд өлгийдөн авсан юм.

УИХ-ын гишүүн П.Анужин

УИХ-ын гишүүн П.Анужин дөрвөн хүүхэдтэй бөгөөд Эхийн алдар хоёрдугаар одонгоо 2020 онд авсан. Тэрээр олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг одонгоор урамшуулах нь зүйтэй бөгөөд эрүүл, зөв хүн болгож өсгөх нь төрийн бодлого байх ёстой гэж үздэг.

Дуучин Г.Эрдэнэчимэг                             

                            

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” хоёрдугаар одонтой. МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө хоёр охин, хоёр хүүтэй юм.

 

2,699
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл