шар мэдээ

Дуучин Т.Ариунаа ГЭГЭЭРЛИЙН ЗАМ-г хайн ИОГИЙН БАГШ болжээ

Таны сэтгэгдэл

МУГЖ, дуучин Т.Ариунаа сүүлийн үед урлагаас илүү дотоод амар амгалангаа нээн олох ажилд илүү шамдан сурчээ. Тэрбээр иогийн багш бэлтгэх сургалтанд хамрагдан сургалтын багш болсон талаараа ийн бичжээ.

Олон улсын YOGA ALLIANCE– төвд бүртгэлтэй International Yoga School of Mongolia сургуулийн ERYT-500, YACEP, IAYT зэрэгтэй нийтдээ 18 багш нар 2 сарын туршид цогц мэдлэгийг өгч иогийн аяллыг маань эхлүүлж өглөө.


Иогийн шидэт ,агуу ертөнцийн их далай тэнгист далбаат онгоц мэт зөв чиг рүү аялах энэ аялалд шинэ түрлэг болсон #IYSM# болон нийт багш нартаа чинь сэтгэлийн талархал илэрхийлэхийн хамт нийгмийг соён гэгээрүүлэх эрүүлжүүлэх энэ буянтай ажилд нь дүүрэн амжилт хүсэн ерөөе.

2022 оны 2 сарын 5нд эхэлсэн  IYSM Олон улсад багшлах эрхтэй, иогийн багшийн 200 цагийн хөтөлбөртэй 16 дахь багшийн сургалтад хамтдаа нэг болж, шинэ үеийн залуустай хөл нийлүүлэн ,сурч боловсролоо.

Прана, асана, аштанга, вэдийн гүн ухаан, иога шинжлэх ухааныг хамтдаа суралцаж, инээд хөөр ,баяр баясгалан дүүрэн өдрүүд, оюутны амьдралдаа эргээд очсон мэт хариуцлага хичээл, сургууль гээд цоо шинэ мэдлэгээр хучуулсан 2 сар байлаа.

Иогийн гол зорилго нь өөрөө өөрийнхөө мөн чанарыг yхамсарлан таньж, өөрийн оршихуйдаа эргэн ирэх, туйлын эрх чөлөө, бүрэн чөлөөлөлтөд хүрэх нь иогийн эрхэм зорилго юм. Иогчийн зам мөрөөр мөрлөж амьдрах шинэ өдрүүд, бүхий л зүйлд суръя гэсэн тэмүүлэл дүүрэн гэрэлтсэн гайхалтай хайр татам залуухан, эрхэмсэг бүсгүйчүүд, ээжүүд, дүү нараасаа авсан эрч хүч, урам зориг, хайр, хүчийг, өгсөн гайхалтай 2 сар хамтдаа yйлж, дyyлж, инээлдэж ,yхаарч өнгөрүүлсэн хором цаг мөч болгон үнэн байх үнэ цэнийг бүтээсэн IYSM төгссөн шинэхэн багш нартаа баяр хүргье ээ.

1,235
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл