шар мэдээ

Реппер Mrs.M сонгосон ХААНЫ ОХИН хэн бэ

Таны сэтгэгдэл

Реппер Mrs.M үрийн зулай үнэрлэснийхээ дараа урлагийн салбарт эргэн ирлээ. Тэрбээр Daughter of Khan буюу Хааны охин нэртэй дуугаа цацан, олны хүртээл болгосон юм.

Шинэ уран бүтээлийнх нь клипэнд спортын цөөнгүй тод од эмэгтэй тогложээ.

Тодруулбал, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, таеквондогийн улсын есөн удаагийн аварга Б.Намуун, сагсан бөмбөгийн тамирчин, Токиогийн олимпын тугч О.Хулан, боксын ДАШТ-ээс медаль авсан анхны монгол эмэгтэй боксчин, Гавьяат тамирчин М.Анхцэцэг нар тоглон, шинэ уран бүтээлийг нь чимэв.

Mrs.M шинэ уран бүтээлийнхээ талаар Би гадагшаа зах зээл рүү гарах зорилготой англиар дуу хийсэн. Дууны нэр нь Хааны охин. Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг учраас хүндэлж явдаг, бахархууштай хүмүүсээ үлгэр жишээ болгон оруулсан.

Дайчин, тэвчээртэй, мундаг байхаас гадна маш сайхан эмэгтэйчүүд ард нь байдаг гэдгийг монгол хатны хувцсаар гоёж харуулахыг зорьсон. Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, бас дайчин. Дууны продюсер нь Америктаа нэлээн мундаг хүн байдаг. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй, баярлалаа гэв.

1,876
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл