шар мэдээ

Ж.Ганцэцэг: Намайг бенз авснаас хойш маш олон дүү залуучууд мөнгө асууж залгадаг болсон

1

Сошиал орчинд олны хараанд байнга өртдөг тоотой хэдэн бүсгүйчүүдийн нэг Япон тураах даруулга зардаг бүсгүй билээ.

Цахим хуудсаараа дамжуулан байнга бичлэг хийдэг түүний пэйж хуудсыг 100 гаруй мянган хүн дагадаг. Өөрийн бизнесээ сурталчлахын хажуугаар амьдралаа ний нуугүй дэлгэдэг хэтэрхий нээлттэй байдал нь магадгүй зарим хүний эгдүүцлийг хүргээд авдаг.

Тэрбээр 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа хуваалцжээ. Тэрбээр “2001 онд хоёр жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байсан. Тэгэхэд гэрийн эзэн ах эхнэртээ нэг бенз өөртөө нэг бенз авч байлаа.

Тэр үед би бенз гэдэг машиныг заавал авч унанадаа гэж өөртөө амласан. Тухайн үед чинь бенд битгий хэл миний хүү ч гараагүй үе байсан шүү дээ.

Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна гэж боддог байлаа. Гэхдээ тэгэх их буруу юм байна лээ. Хүн ер нь боломж нь олдвол авчих хэрэгтэй юм байна лээ.

Ямар ч байсан өөрийн гэсэн орох орон авсан, хүүгээ ч тусад нь гаргасан. Маш олон газар авсан. Шинэ дэлгүүрээ ч худалдаж авлаа. Би давхар давхар маш олон ажил хийдэг юм. Нэг хүнд ахадсан ажлыг ганцаараа хийдэг.

Ажлын араас тууштай шаргуу явсаныхаа ачаар ийм сайхан машин авлаа. Анх байр авчихаад карантнаас нь ус гоожиж байхыг нь хараад итгэж ядаж  байсан шигээ энэ машинаа авчихсан ингээд зогсож байгаадаа итгэж чадахгүй байна.

Машины үнийг ерөнхийд нь хэлэхэд зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсан байгаа. 20 жил мөрөөдсөн мөрөөдлийн машинаа авсандаа маш их баярлаж байна. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн он залуу загвараас нь авна гэж бодож байна.

Хүний хүсэл мөрөөдөл биелдэг юм. Биелэшгүй зүйл гэж байдаггүй билээ” гэжээ. Түүний хувьд өдгөө 50 дөхөж яваа ч өөрийн бие галбир гадаад төрхөндөө тун сэтгэл хангалуун байдаг гэнэ. Учир нь 40кг турж чаджээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа ” Намайг бенз авсанаас хойш маш олон дүү залуучууд мөнгө асууж залгадаг болсон” хэмээн Зэвvvн ток шоунд оролцох үеэрээ ярьжээ.

Мөн тэрээр “Саяхан даа зурган дээрх эмэгтэйн лайв их олон хандалттай явж байхаар нь сонирхож орж хэсэг үзлээ сонслоо. Ажил амьдралынхаа зах зухаас ичиж эмээх юмгүй ярьж байна. Ярих ярихдаа сэтгэл нь хөдөлөөд ч тэр үү сэтгэлээ уудлаад авья ч гэж бодсон уу уйлаад ч авав. Ганцаараа энэ амьдралын төлөө цаг наргүй хаана л мөнгөний ажил гарна тэнд үнэ хөлс цаг хугацаагаа тохироод өдөр шөнөгүй гүйдэг их өөдрөг ажилсаг эмэгтэй юм гэж санагдав. Урьд нь айлд гэрийн үйлчлэгч хийж байсанaaч элдэв маяггүй хэлээд авав.

Нилээн л лайвыг нь харлаа. Тогтмол орлоготой тууштай шантардаггүй зантай тулдаа мөнгө олох нь бол энэ эмэгтэйд үнэндээ асуудал биш юм байна. Сайхан байр сайхан унах унаатай цаг завандаа тааруулаад лайваа хийчдэг бас хөөрхөн жижиг гэлтгүй бараагаа борлуулах мини цэгүүдтэй ч болсон гэнэ. Ерөнхийдөө энэ эмэгтэйн ажил орлого ок хэнээс ч хараат бус юм байна гэдэгийг ойлгов. Аштай юу даа нэг ч гэсэн эмэгтэй амжилттай явна гэдэг. Боломжийн үнэтэй байртай сайхан унах унаатай под хийсэн бизнестэй ийм өнгөлөг мөнгөлөг хүний аньсга юунд чийгтэв гэж бодоод хэсэг үргэлжлүүлэн үзлээ.

Эгч хэлж байнаа “Би нээх сайхан ханьтай болох юмсан гэж их боддог юм. Хүний хань гэдэг чинь баян тансаг хүчтэй хийморьтойдоо биш байдаг юм байна. Зүгээр л эмэгтэй хүнийг халамжлаад жоохон ч гэсэн анхаараад ороод ирэхэд нь ядарсан уу? даарсан уу? дулаан яваарай гээд ганц нэгхэн сэтгэлд дулаан үг хэлчихэд эмэгтэй хүмүүс бид чинь бараг тэр үгээр нь хэдэн сар амьдарч чадах л хүмүүс шүү дээ.

Заавал тэр гоё ганган сүр бараатай цэцэг навч чихэр шоколад элдэв чамин бэлэг сэлтээр хүнийг халамжилна гэсэн юм байхгүй. Би нэг залуутай амьдарч үзлээ. Ер нь л гадуур хооллох дуртай гоё ганган гял цял байх хүсэлтэй. Тийм мөртлөө бүх төлбөрөө надаар даалгана. Дэлгүүр орж юм авна. Кассан дээрх тооцоог би өмнөөс нь хийнэ. Ерөнхийдөө намайг шимж амьдардаг байсан гэж болно.

Би ийм хүнээр хань хийгээд яах юм бэ? Тийм учираас эрт дээр нь явууллаа/ гэж хэлээд уйлчихaв/ Эр хүн бүр шилийн сайн эр байх албагүй. Мундаг тод томоруун байгаад ч хэрэггүй. Алгийн чинээ хүний охинд хүний хань нөмөр бараа болох гэж бодсон шийдсэн л бол дэргэд нь байх хугацаандаа бие сэтгэлээ бүрэн гүйцэд зориулчих хэрэгтэй эрчүүдээ. Ардуур урдуур нь ялих ялихгүй чатганы чатганы хөгийн хөгийн юм хийгээд яваа эрчүүд бол хүнтэй амьдрана хамтын амьдрал зохиох тал дээр өөрсдийгөө дахиад нэг өнгийж харах хэрэгтэй.

Өөрөө өөрөөсөө хумсалж нууж өөрийнхөө тавагтай хоолноос гувчуулж цавчаа хийж амьдралаа хүний сайхан охинд даатгаж даалгуулж ард нь шүдээ чигчилж суугаа эр бол эр хүн биш. Амьдрал бол чулуу өрж айл гэрдэж тоглодог тоглоом биш. Эмэгтэй хүнийг хайралвал хайралсан шиг хайрлаад нүд сэтгэлийг нь бүлээн дулаан аваад явчих сүйхээтэй байх хэрэгтэй.

Үнэгүй гэрийн асрагч үйлчлэгч авсан аятай гэрийн ажил даатгаж хоол хүнс хэрэглээ үр хүүхэдээр булж дарж амьдруулах гэж эхнэр авах ёсгүй гэдэгээ мэдрэх мэдрэмжтэй ч байх хэрэгтэй. Би Хүний хань мөн үү? Байж чадах уу? Эсвэл зүгээр хамтран амьдрагч уу? гэдэгээ ялгаж салгаж байж цаашид эмэгтэй хүний бие сэтгэлд нь ойртох хэрэгтэй гэж бодогдож сууна” гэжээ.

Жүжигчин Одноогийн ЗҮС ижил эгч дүүс

Өмнөх нийтлэл

Aмьдpaх чaдвaргүй болоод өөpийгөө шaтaaсaн xэмээн мэдvvлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. itgehed hetcuu l ym….

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ