шар мэдээ

Жүжигчин Б.Ариунцэцэг бие давхар төрх

0

Хошин урлагийнхан дундаа хамгийн отгон нь гэгддэг “Эмоци” продакшины залуу жүжигчин Б.Ариунцэцэг МҮОНТВ-ийн “Амьдралд тавтай морил” киноны эршүүд бүсгүйн дүрийг бүтээснээрээ үзэгчдийн танил болсон билээ.

Тэрбээр анхны ханиараа Outlaw хамтлагийн дуучин Б.Чинзоригийг сонгосон. Хосууд хөөрхөн охинтой болсон ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон юм.

Охиныхоо аавыг нэгэнт уучлахгүйгээр шийдсэн тэрээр шинэхэн найз залуутай болсон цаг саяхан. Түүнийг Энхтөр гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхлэгч. Дагагчид нь түүнийг их халамжтай залуу хэмээн үнэлдэг.

Сошиал орчинд аз жаргалтай баяртай мөчөө байнга хуваалцдаг хосууд өрх тусгаарлаад тусдаа гараад багагүй хугацааг үдээд байгаа билээ. Сүүлийн үед зургаа тун ховор оруулах болсон оруулсан ч сул хувцас өмсөх болсон түүнийг дагагчид нь жирэмсэн болсон уу гэх асуултууд хөврөх болсон.

Тэгвэл үүнийгээ баталж жүжигчин бүсгүй өөрийн сошиал хуудаснаа “Нэг үеэ бодоход жирэмсний хувцаснууд сонголт ихтэй болчихжээ. Энэ жилийн трэнд неoн ногоон өнгийнхөө иртүүзийг олоод авчихлаа. Одоо харин гадаа л дулаарах хэрэгтэй байна” хэмээжээ.

Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсэе. Тэдний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

Монголын хамгийн амжилттай яваа залуу эрэгтэй жүжигчид

Өмнөх нийтлэл

Жүжигчин О. Дөлгөөн тайзнаа тэcpэлт хийхээр зэхэж буй ТАМГАГҮЙ ТӨР жүжигт нэгджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ