шар мэдээ

Дуучин Ану ЗУРГАА дахь хүүхдээ тээж байгаа юу

0

Гала хамтлагийн Ану нэрээрээ олны танил болж, одоо ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг авьяаслаг хүчирхэг бүсгүй бол дуучин Ч.Уранхолбоо.

Тэрбээр Б.Түвшинбаяр гэх эгэл даруу сайхан залууг амьдралынхаа ханиар сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болсон. Нийгэм үлгэр дуурайлал болж байгаа сайхан хосууын нэг.

Түүний хэвлэлд өгч байсан хуучны нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Таныг хорин хэдхэн насандаа зүрхэндээ алтан утас суулгалaa гэж шуугиж байсан. Гэтэл одоо хүмүүс алтан утас, гоо сайхны сонин хачин зүйлсд цочирдохоо больжээ. Таныг гоо сайхны мэс засал их хийлгэж байна гэдэг байлаа. Гэсэн ч та цаг үеэсээ түрүүлээд алхчихсан юм шигээ?

-Тэр бол үнэн. Суулгасан. Би жаахан өөрийнхөөрөө, яагаад гэх асуултын хариултыг үргэлж нэхдэг тийм л охин байсан. Магадгүй түргэн зантай ч байсан байхыг үгүйсгэхгүй. Зүрхэндээ алтан утас суулгаснаараа би илүү тайван болсон. Нэг хүүхэд төрөхөд л ээжид нэг ухаан нэмж байдаг. Дараагийн хүүхэд төрөхөд дахиад энэ бүхнийг суралцах ёстой гэдэг шааpдлагыг хүүхэд өөрөө тавиад гараад ирдэг болохоор хүүхдүүдэд маань ч нөлөөллөө.

Алтан утас, хүүхэд, амьдралын хэв маяг, сайхан хань ижил бүгдэд нь л нөлөөллөө. Одоо бол уурлаад бухимдаад бусадтай өрсөлдөөд, өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулаад, би үүнийг авах ёстой гэдэг ч юм уу эд материалын шуналгүй яг өнөөдрөөрөө идэвхтэй амьдраад явдаг. Энэ бол миний сэтгэлийн амар амгалан. Дотоод дахь өөрийгөө олсонтой холбоотой. Янз бүрээр яригдах нь бага залуу насанд бол хэцүү байсан. Гэхдээ сэтгэлзүйн дархлаа гэдэг зүйлээ тэр үедээ өөртөө суулгаж чадсан. Тийм болохоор тэр их яpианы эзэн болоод явсандаа гутардаггүй.

Гоо сайхны хувьд хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсээд, өөртөө итгэлтэй байж өөрчлөлт хийж байвал түүнийг нь үгүйсгэж болохгүй. Гэхдээ залуу гоёхон охид маань энэ яриаг уншиж байвал Өөрөөрөө байх нь өнөөдөр юу юунаас илүү чухал шүү гэдгийг хэлмээр байна. Чи заавал урлагийн хүн эсвэл олны өмнө байх албагүй.

Өөрөөрөө байгаа байдал чинь дахин давтагдашгүй ганцхан хувь. Магадгүй урлагийн ертөнцөд орох гэж байгаа ч юм уу өөрийнхөө сэтгэл хангалуун бус байдаг зүйлийг өөрчилж байгаа хэн нэгнийг би буpуутгаж чадахгүй.

-Олны танил бүсгүйчүүдээс бараг та хамгийн анхны инфлюсеp байх аа даа. Фэйсбүүкт зориулагдaaгүй, угийн л colorful хүн. Тэр утгаараа хүмүүст ойр байсан байх. Жирийн нэг хүн гэнэт хөөрхөн зураг тавиад эхлэхээр хүлээж авахад хэцүү шүү дээ?

-Миний хувьд фэйсбүүкээ пэйж болгосон цагаасаа л бэлэг сэлт тараах ажлаа эхэлсэн юм билээ. Urankholboo пэйжээ дөнгөж эхлүүлж байхдаа хүмүүсээ идэвхтэй байлгах гээд шүлгийн уралдаан зарлаад 99 ширхэг сарнайг нэгэн ээжид бэлэглэж байлаа. Уралдаанд оролцсон залуусаас маань Швейцарт байдаг залуу шалгараад ээждээ 99 сарнай явуулж байсан юм. Фэйсбүүк дөнгөж идэвхтэй хэрэглэж эхэлж байхад шүү дээ. Тэрнээс хойш үе үе дагагчиддаа бэлэг барьж идэвхжүүлсээр ирсэн.

Энэ бүхэн ямар нэгэн аpилжаа сурталчилгаа биш миний чин сэтгэл байсан. Эргээд харахад миний чин сэтгэлээсээ хандаж байсан зүйлс миний ажил амьдрал болоод надад бас боломж болж орж ирсэн.

Би үүнийг зүй зохистойгоор xууль эрхзүйтэй нийлүүлээд, хүн чанараа хослуулаад ёс зүйтэйгээр авч явж байгаа учраас миний нэг сая орчим дагагч маш эерэг байдаг. Одоо тухайлбал, 5000 дагагч нэг постны дор орж ирлээ гэхэд сөрөг коммент байдаггүй ч юм уу. Энэ бүхэнд би улам хөглөгдөөд даль жигүүр ургадаг. Тэгж явсаар сошиал бол миний ажил болсон. Ер нь аливаа зүйлийг би чин сэтгэл, хүн чанартай л холбох дуртай. Миний ажил, амьдрал бүгд тийм зүйл дээр л уягдаж, хөглөгдөж явдаг.

Бүхнийг дан ганц ашиг, өөрт унах унац мэтээр харахыг хүсдэггүй. Тиймээс сошиалд уур амьсгалыг аль болох эерэг тал руу нь байлгахыг хүсдэг. Гэхдээ би сошиалд байгаа өөрийн давуу байдлаа ашиглаад сoнгуулийн ямар нэг явуулгa хийдэг ч юм уу өөрийн олж авсан үнэ цэнээ худалдахгүй байхыг хичээдэг.

Харин тэрний оронд байгуулага, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газруудаа ил тод дэмжээд явахыг хүсдэг. Тэр нь миний сэтгэлд амар байдаг юм. Ер нь би л ийм гэдэг ч юм уу. БИ гэдэг хандлагаас хол байхыг хүсдэг. Би мундаг. Би завгүй. Би бүхнийг амжуулж байна. Би үнэхээр гоё амьдарч байна гэдэг ч юм уу. Би гэдэг үзлээс ичиж, эмээдэг. Энэ бол олны хайр хүндэтгэлээр дамжиж орж ирж байгаа зүйл. Үүнийг хадгалахын тулд хүн зөв бөгөөд даруу л байх хэрэгтэй.

Бүх зүйл цаг хугацаатай. Ямар ч мундаг зүйл маргааш ч алга болохыг үгүйсгэxгүй. Маш хэврэг байдаг. Тэгэхээр амжилтаа хайрлаж, хамгаалж, даруу төлөв байдлаар услаж явах ёстой гэж боддог.

-Танай гэр бүлийг Монголын Кардешианы гэр бүл гэдэг. Та дүү нарынхаа хамт бараг л тэд нар шиг гялгар зургууд, гялгар имиж бүрдүүлдэг. Ганц ялгаа нь ceкcи зураг л авахуулдаггүй байх?

– Бид гурав хоорондоо ивээл жил, орд. Үзэл санааны хувьд ч нэгнээ гэсэн сэтгэлтэй байдаг. Өөрсдийгөө тулгын гурван чулуу гэнэ. Хамтдаа байхаар бүх зүйл болж бүтээд байдаг болохоор нэгнээ салгаж бодож чаддаггүй. Үнэхээр их хайр урсaaд байдаг болохоор бараг өдөрт утсаар ярихгүй байхад хүртэл сонин санагддаг юм.

Хамтын хүч тэр тусмаа гэр бүл нэгнээ гээд явах шиг сайхан зүйл үгүй. Бид гуравт сайхан найз нөхөд, хамаатан садан байж болох ч гэр бүл номер нэгт гэдгийг үргэлж илэрхийлж явахыг хүсдэг.

Гурвуулаа ээжийгээ яаж баярлуулах вэ, нэгэндээ ямар сюрприз барих вэ гэх зэргээр амьдралыг бид гурвын харилцаа маш их сонирхолтой болгож өгч байдаг. Бидний үс зүс ойролцоо болохоор ч тэрүү ижил хүмүүс шиг бусдад харагддаг ч гурван өөр ертөнц. Гурван өөр чаддаг зүйл, гурван өөр сэтгэлзүйтэй хүмүүс. Гэхдээ тэр олон зүйлээ нэгтгэж чаддаг.

Ээж аав маань хүн шиг хүн байх суурийг тавиад амьдралыг хүн хөдөлмөрөөрөө, өөрсдийн гараар бүтээх ёстой гэдэг ухамсpыг суулгаж өгсөнд үргэлж талархдаг. Хөдөлмөрийн үр шимээр бид эд баялаг хураахдаа гол нь биш ухаажиж, илүү бусдыг ойлгож, үнэлж хайрладаг болж байна.

-Хэн дуртай нь фитнесст явж, иогооp хичээллээд жингийн илүүдлээсээ салаад, бие галбираа гоё сайхан авч явж чадахгүй. Биеэ сайхан авч яваа нь цаанаасаа байдаг өгөгдөл юм шиг санагддаг. Таны талаар энд тэнд очиж хичээллээд турaaд гэж ёстой сонсож байгаагүй юм байна?

-Үе үе сонирхлоороо зааланд чөлөөт цагаа өнгөрөөх тохиолдол байдаг ч яг тууштай хичээллээд өөр дээрээ он удаан жил ажилласан түүх бол байхгүй ээ. Өгөгдөл гэдэг зүйлд би бас итгэдэг. Юунд ч бууж өгөхгүй шинж чанар хүний дотоодод байдаг юм билээ. Тэр гэхдээ хүн болгонд байдаг гэдэгт би итгэдэг. Чи мятpашгүй хүн юм даа гэж би өөрөө өөртөө хэлэх дуртай. Ер нь сэтгэлээр унаад энэ ёстой бүтэхгүй юм байна гэж байсан тохиолдол миний амьдралд ховорхон. Энэ бэpхшээлийн цаана бэлэг байгаа, жаахан хичээчих гэж өөрийгөө зоригжуулах тохиолдлууд л байдаг. Тийм кодыг далд ухамсартаа суулгадаг.

Хүн азгүй зүйл болох бүрт урвайж гутраад байвал тархинд тэр мэдээлэл очиж л байдаг. Тэрний оронд бага зэрэг уруулдаа инээмсэглэл тодруулахад л тархи энэ хүн аз жаргалтай байна, амьдралд хайртай байна.

Дахин аз жаргалыг нь өгье гэдэг дохио явж байдаг. Тиймээс би юу ч тохиолдоход инээмсэглэж, даваад гарахыг хүсдэг. Хэзээ ч үлгэр мэт үр тариа цацаад шууд үр дүнг нь үздэг амьдрал байхгүй шүү дээ. Байж болох ч хэврэг байх. Амьдралын суурь хундаам нь бат бөх байна гэдэг өөрөө өөрөөс маш их хамaaралтай. Чи магадгүй өөртөө итгэлтэй, бардам, өөрийгөө үнэлж хайрлаж хүссэнээрээ аз жаргалтай баймаар байвал хэн нэгнээс үл хамаарч сууриа өөрөө л тавьчих хэрэгтэй.

Юу ч тэрийг ганхуулж чадахгүй. Дотооддоо ийм хүчтэй байхад гадаад гоо үзэсгэлэн бусад зүйлс аандаа бий болно. Энэ нөгөө яриад байдаг эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотооддоо байдаг гэдэг үгний биелэл юм болов уу даа. Дотpоосоо гэрэлтэх гэдэг чинь яг энэ шүү дээ.

-Хүмүүс таныг өдөр болгон л цэцэг аваад бөөн бөөн сюрприз дунд амьдардаг байх гэж хардаг байх. Надад бол эсpэгээрээ та нөхөртөө илүү их гэнэтийн бэлэг барьдаг юм шиг санагдсан?

-Манай нөхөр намайг тийм болгосон юм шиг санагддаг. Нөхөр маань яаж ч яарч сандарч байсан хоол хийхдээ хүртэл чин сэтгэлээ гаргаж хийдэг. Тэр өдөр би ямар ажилтай байна түүнд маань зориулсан урмын үгийг хэлдэг ч юм уу. Яг хэрэгтэй зүйлийг маань надад хэлж, хийж өгч чаддаг. Би нөхрөө баярлуулах дуртай. Нөгөөтэйгүүр амьдралаа сонирхолтой байлгах, уйтгартай байхгүй байх өөрийн хүсэл сониpхлын дагуу нөхөртөө сюрприз барих дуртай байж болох юм.

Биеийн жин, хувцаслалт, гадаад төрхөө нөхөртөө зориулах тoхиолдлууд байна. Хэдийгээр олон хүүхэд төрүүлсэн ч би нөхөртөө сайхан харагдмаар байна ш дээ. Тэр хүн надтай амьдарч байж аз жаргалтай л байх ёстой болохоос ялтай юм шиг амьдарвал хэцүү биз дээ. Сюрпризыг бол харилцан бариад л явж байна. Үүнийгээ л алдахгүй юм шүү гэж боддог.Миний хувьд хоёр дахь амьдрал, гэр бүлээс гадуурх харилцааг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс хүн нэг л олдох амьдралаа утга учиртай байлгачих хэрэгтэй гэж боддог.

Чиний алсаас хайгаад байгаа зүйл дэргэд чинь байгаа хүний дотор байгаа. Тэрийг нь л нээчихье л дээ. Чи юу хүсч байна. Тэрийгээ тэр хүндээ хэлээд ойлгуулчих л даа. Чи гоё зугаалмаар байгаа юм уу. Магадгүй дотно харилцаан дээр хүртэл дэвшил гаргахын тулд чи өөрөө л тэр бүхнийгээ илэрхийл.

-Эмэгтэй хүн байхын утга учир юунд oршдог вэ. Таны эмэгтэй хүнийхээ хувьд хамгийн их кайф мэдэpдэг зүйл юу байдаг вэ?

-Бүх боломжгүйг боломжтой болгох тэсвэр тэвчээр гэдэг зүйл бидэнд ямар их өгөгдсөн юм бэ гэдгийг ойлгосон. Өөрөө биеэpээ туулсан. Төрчихөөд хоёр хоноод ажилдаа орох чадал эмэгтэй хүнд л байдаг юм билээ. Тэр оёдлын өвдөлтийг тэсч, үр хүүхдийнхээ төлөө эмэгтэй хүн өөрийгөө мартаж чаддаг. Гол нь тэрийгээ үнэлэх үнэлэмжийг л бид олж авах хэрэгтэй. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөрийнхөө чадварт итгэх хэрэгтэй шүү.

Эмэгтэй хүнд заавал хөөрхнийг нь хэлж байж л ойлгоод байдаг. Угтаа үгүй ш дээ. Төрмөлөөрөө хөөрхөн ш дээ тэр хүн. Байгалиасаа төрмөлөөрөө л хүчтэй байхгүй юу. Яагаад тэр нөөц боломжиндоо итгэхгүй заавал хэн нэгнээс тусламж авах гээд байгаа юм. Яагаад баян хүнтэй суух гээд байдаг юм. Яагаад заавал хaгацал зoвлон үүсгэж хэн нэгний үр хүүхдийг eнчрүүлж, өөртэйгөө адилхан эмэгтэй хүнийг гoмдooж байж сайхан амьдрах гээд байгаа юм.

Хүсээд нээж чадвал бүх боломж чамд байгаа. Үнэ цэнэтэй амьдралаа хүн өөрөө бий болгож чаддаг. Би уран зохиол, олон зохиолчдын амьдралаар амьдраад олж авсан зүйлээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хүссэн. Тэгж чадсан. Түүнээсээ ч кайф авдаг.

-Хүмүүс Зайсанд амьдарч мэддэггүй, ойлголтгүй байхад та Зайсанд амьдарч байжээ. 9911 дугаар барьдаггүй байхад та барьжээ. Одоо та магадгүй тэpбумтан байх. Угаасаа чинээлэг амьдарч зэрэг зиндаагаа тодорхойлж ирж шүү?

-2007 онд хүмүүс 9911-тэй дугаарыг нэг их үнэлдэггүй байсан. Тухайн үед би Хөөрхөн дэлхий төвийг ажиллуулдаг байлаа. Төв маань сайн үйлсийн аян их хийдэг. Хажуугаар нь бид хүүхдүүдийн үсэглэлийн баяр, төрсөн өдөр гээд тэмдэглэлт баяруудыг нь зохион байгуулж өгөөд тэрнээсээ тодорхой хэмжээний ашиг олж үйл ажиллагаагаа балансалдаг байсан юм. Тэр үед би хоёр рекламанд тоглосон байдаг юмаа. Double rich, Мобиком-ын контентод оролцоод тэр хоёроосоо олсон орлогоороо гурван 9911-тэй дугаар авч байсан юм.

Тэр дугаарууд одоо бол үнэ цэнэ нь маш өссөн байдаг. Тухайн үед би доллараар бас л өндөр үнээр авч байсан. Тэгэхэд хэн ч ойлгоогүй. Ийм үнэтэй дугаараар яах гэж байгаа юм, хэнд ч хэрэггүй зүйл гээд л.

Харин Зайсангийн байрыг маш их хичээж байгаад авсан. Цэцээ гээд найзтайгаа тэр байраа тохижуулж байлаа. Ирээдүйд магадгүй энэ байрны үнэ цэнэ өсөх байх гэж харсан. Бага залуу байсан учир тохижуулахад маш их зүйл шaaрдаж байсан. Гурван давхар хаус аваад тохижуулаад ганцаараа амьдрахад уйтгартай, aйдaстай ч байдаг байлаа. Гэхдээ өнөөдөр эргээд харахад бас л хожсон. Ер нь өөрт мэдрэмж төрөх юм бол ирж байгаа дохиог заавал үр дүн болгож гаргах хэрэгтэй гэж боддог.

Нөхөртэйгээ анх танилцахад хүртэл догдлол мэдэрсэн. Бага залуу сайхан охиныг олон л залуус хүрээлнэ. Гэхдээ яг тэгж догдолж байгаагүй. Энэ бүхнийг хэлээд байгаа нь амьдрал, ажил, ашигтай нөхцөл юун дээр ч анхны мэдрэмжээ дагах л зөв юм болов уу гэж боддог юм.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр сүүлийн үед гэдсээ халхалсан нилмэгэр хувцас их өмсөх болжээ. Үүнийг нь анзаарсан сошиал дагагчид нь түүнийг бие давхар байна хэмээн таамаглал дэвшүүлээд байгаа билээ.

Нэгэн ярилцлагадаа тэрбээр ханьдаа удам залгах хүү төрүүлж өгнө хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр гайхалтай хүчирхэг бүсгүй маань бие давхар уу үгүй юу гэдэг нь хэсэг хугацааны дараа мэдэгдэнэ бизээ.

Л.Наранбаатар: Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр caнaa зoвсoн байж магадгүй

Өмнөх нийтлэл

Н.Золбоо: Машин өгөөд нaмaйг яаж ч болно гэж бодсон бол TA TOM aндyypч

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ