шар мэдээ

Жүжигчин О.Долгор: Манай монгол эрчүүдийн “хийморь сүлд; гэж айхтар юм байна. Хог асгахаар, хоол хийхээр, хувцсаа угаахаар доройтоод ирдэг мөн ч хийморийн сулралтай шүү дээ

0

Амьдрал тоглоом биш шүү охидууд аа….. Хань нөхөр болох хүнээ сайн сонгохгүй бол хэдэн жилийн дараа гэхэд өөрийгөө танихгүй болтлоо хөгширсөн байх болно. Сайн сайн гэж саймширсан бүхэн сайн байдаггүй, хайртай хайртай гэж донгодсон бүхэн хайрлаж чаддаггүй юм.

Итгэж явсан залуу чинь нэг л өдөр орхин хэвлийдээ үртэй хоцроод аборт гэдэг аймшгийг туулахгүйн тулд өөрөө өөрийгөө л хайрла хамгаал. Өвдөлт шаналалыг чи мэдрэхээс өнөөх хайртай дуртай залуу чинь мэдрэхгүй. Чамайг дагуулаад эмнэлэг яваад үзүүлдэг, хамтдаа ярилцаад шийддэг, өөрийнхөө таашаалыг бус чиний эрүүл мэндийг боддог залуу чи монгол орноос хайгаад олоход бэрх.

Өрх гэр толгойлох юм шүү, үрийн минь эцэг болох юм шүү гэж эр хүнийг шинжээрэй. Хайртай хэмээн үглэж,цэцэг бэлэглэж, романтик наалинхай загнасан бүхэн хань болоод байхгүй.

Нэг гэрт орно, үр хүүхэд төрүүлнэ, өвдөж зовох үе байна, хамаатан садан амьдралд орж ам мурийх үе ч бий, хүүхэд төрүүлээд чи мариалж ч мэднэ, одоо ярьдаг шигээ арчаатай байх ёстой гэхээсээ илүү бүтэн нойртой хонох юмсан гэж үрээ манцуйлсан эхний сардаа л чи санаашрана.

Чи ямар ч боллоо гэсэн, чи яаж ч өөрчлөгдлөө гэсэн чамайг л гэдэг чиний төлөө дуугардаг, чиний талд зогсдог залуутай ханилаарай. Тэрнээс биш чиний эсрэг зогсоод мянган хүнтэй нийлээд чичилдэг эр биш. Хэт нэр төрдөө хайртай, хуурамч эрчүүд ийм байдаг.

Энэ нийгэмд эмэгтэй хүн болж төрөх хэцүү. Муу эрийн эхнэр болсон бол бүр ч хэцүү. Манай монгол эрчүүдийн хийморь сүлд гэж айхтар юм байна. Хог асгахаар, хоол хийхээр, хувцсаа угаахаар доройтоод ирдэг мөн ч хийморийн сулралтай шүү дээ.

Эхнэр нь байлаа гээд чи ээж шиг нь халамжлах албагүй, ээж болж үрийг нь төрүүллээ гээд эр хүний өмч болж байгаа хэрэг биш, хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхи. Эр хүн эхнэрээ хуурч болдог юм биш, эхнэр хүн хариуд нь явалдах ёстой юм биш. Эр эмийн ариун ёсыг сахиж байх эрүүл энх гэр бүл бэхэждэг юм.

Эр хүнийг нэг л уучил, итгэлийг чинь хоёрдахиа алдвал амьдралаасаа явуул. Амьдралд гэр бүлийн төлөө заавал шаналах тэвчих ёстой гэсэн дүрэм байхгүй.

Айлын бэр болоод хүний хүн болдог, авааль нөхөр хүүхдээ л бодсон “сайн эхнэрүүдийн” цаг улирч одсон. Хүсэл мөрөөдөл залуу нас чинь хүлээгээд байхгүй. Чамд ухуулдаг сайн гэргий, сайн бүсгүйн дүрийг чи биш бусад хүн бодож олсон. Бусдын хүлээлтээр биш өөрийн бодлоор амьдраарай.
Чамайг хайрласан эр чамайг сайн гэргий биш хүсэл мөрөөдөл зорилготой аз жаргалтай бүсгүй байгаасай гэж хүснэ. Эр хүн бүхэн муу биш шүү.
Эцэст нь хэлэхэд хэт их хийморь сүлдтэй эр, худалч эр, чиний эрүүл мэндийг боддоггүй эр, аав ээжийнхээ өврөөс гараагүй эр, залхуу эр, шалиг эр,чамайг гоочлогч өө эрэгч шүүмжлэгч эрээс хол байгаарай охид минь. Хайртай дуртай гээд чи бүхэл амьдралаа дэнчин тавих хэрэггүй.

Загвар өмсөгч О.Ариунзул нapийнхан бэлxvvcээрээ Парист гангapч явна

Өмнөх нийтлэл

Өнөөдөр иpгэний зaрим xөдөлгөөнүүд жaгсaaл xийхтэй холбогдуулан цaгдaaгийн aлбaн хаагчид бэлэн бaйдалд шилжээгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ