Дэлхийн үйл явдалспортэнтертаймент

Биеэ үнэлэгчтэй хоносон Японы тамирчид нэг жил сагсан бөмбөг тоглох эрхээ хасууллаа

0
L-R: Japan's basketball players, Yuya Nagayoshi, Takuya Hashimoto, head of the Japan Basketball Association Yuko Mitsuya, technical chairperson Tomoya Higashino, Takuma Sato, Keita Imamura, bow at the beginning of a press conference in Tokyo on August 20, 2018. - Four Japanese basketball players have been sent home from the Asian Games in disgrace for allegedly paying prostitutes for sex, the Japanese Olympic Committee (JOC) said on August 20. (Photo by Kazuhiro NOGI / AFP) (Photo credit should read KAZUHIRO NOGI/AFP/Getty Images)

Индонизийн нийслэл Жакарта хотод болж буй Азийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан Японы сагсан бөмбөгийн дөрвөн тамирчинг тус тэмцээнээс хасан эх орон руу нь буцаасан юм.

Тэд Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт шигшээ багийн өмсгөлтэйгээ зугаацаж дараагаар нь дөрвөн биеэ үнэлэгчийн хамт зочид буудал орсон нь ёс зүйгүй үйлдэл хэмээгдэж нутаг буцах шалтгаан болсон билээ.

Тэгвэл өчигдөр Японы сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Юко Мицуя мэдээлэл хийж 27 настай Юүя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато, 22 настай Кэйта Имамура нарын сагсан бөмбөг тоглох эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Мөн тэрээр эдгээр тамирчдын өмнөөс уучлал хүсч өөрийн болоод сагсан бөмбөгийн холбооны бусад дарга нарын цалинг гурван сарын турш 10 хувиар хасахаар болжээ.

Японы тамирчдын энэ үйлдлээс болж Япон улс сагсан бөмбөгийн төрлөөр Азийн наадмаас медаль хүртэх боломж нь буурсан юм. Учир нь дөрвөн тамирчин хасагдсан учир Японы сагсчид наймуулаа үлдэж тэмцээнээ үргэлжлүүлж буй билээ.

www.Seen.mn

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

Өдөртөө 21-23 градус дулаан /08*30/

Өмнөх нийтлэл

Хөшигийн хөндий “хөшгөө“ татаж, нисгэгчдийг сандаргажээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал