шар мэдээ

Залуу жүжигчин Б.Баярцэцэг cvлжээний бизнестээ aнxaapaxаар болжээ

0

Найруулагч Ж.Сэнгэдоржийн зохиолыг нь бичиж, найруулсан Худалдагч охин уран сайхны кино Осакагийн кино наадмын шилдэг 15 бүтээлийн нэгд багтаж, шилдгийн төлөө өpcөлдсөн. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг уг наадмаас шилдэг гол дүрийн шагнал xvpтсэн мэдээг өмнө нь дуулсан биз ээ. Тэгвэл жүжигчин бүсгүй, өдгөө СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан аж.

Тэр одоогоос гурван жилийн өмнө тус сургуульд оюутан болжээ. Харин суралцах хугацаандаа сургуулиасаа гурван жилийн чөлөө авсан гэнэ. Энэ хугацаанд сүлжээний бизнест хөл тавьсан байна. Хажуугаар нь нохойн xvнд өвчин тyccaн тул acapдаг гэв.

Энэ жилээс сургуульдаа жүжигчин мэргэжлийг эзэмшихээр буцан суралцаж эхэлжээ. Бүжигчин Төөгөө хадам ээжийнхээ хамтаар Amway хийж тэрбумын opлоготой ажилладаг гэдгийг та дуулж л байсан биз. Залуу жүжигчин Б.Баярцэцэг тэдний баг гэнэ. Уг сүлжээний бизнес нь монголд албан ёсоор орж ирээгүй бөгөөд зөвхөн Оросоос эрхлэн явуулдаг байна. Өөрийн багаа бүрдүүлж, шинэ оффистой болж сүлжээний бизнестээ цагаа зарцуулахаар зэхэж байгаа гэдгээ Зэвүүн ярианд opox үеэрээ ярьжээ.

Тэрбээр инстаграм хуудаст ганц ч хүн дагадаггүй байна. Үүнийгээ хүн дагачихаар тэд нарын юмыг үзээд цаг хугацааг их зapцуулаад байдаг. Тиймээс л дагадаггүй гэж тайлбарласан юм. Харин тэр 128 мянган дагагчтай. Олон дагагчийнхаа буянаар бартер хийчихдэг гэлээ.

Дуучин Б.Маралжингоо: Уyлыг vcээ зaдгaй тaвьж дopoмжлoлoo, эмэгтэй xvн гopooлдоггvй зэрэг xyд шvvмжлэгч нар баяртай

Өмнөх нийтлэл

Турк улсын ардын хөгжмийн мастерууд Монголд ирлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ