Дэлгэцийн уран бүтээлд халуухан дүрүүдийг мөнхөлхийн сацуу Мөрөөдлийн хөлөн онгоц-ын даруухан, үзэсгэлэнт бүсгүйн дүрийг ч сэтгэлд хоногшуулж чадсан билээ.
Хамгийн сүүлд Оскарын шагналт Франц найруулагчийн хараанд өртөж Чонон сүлд киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням хоёр дахь амьдралаа эхлүүлээд байгаа билээ. Түүний хань спортын хүн ажээ. Энэ талаар
Баяраатай анх танилцсан чинь намайг утасныхаа дугаарыг өгөөч гэлээ. Гэтэл надад утас байхгүй . 2000 оны эхэн үеийн оюутанд хүн яаж утас байхав дээ Өдрийн хуушуурын 500 төгрөгтэй явж байвал их юм. Тэгэхээр нь ээжийн дугаарыг өгчихсөн Бас уулзаад утсаар ярьчих санаа байсан юм шиг байгаан. Баяраа надтай ярих хэрэгтэй бол заавал ээжийн хяналтаар дамждаг байлаашд. Одоо ч хүүхдүүд гоё байна дөө. Бараг цэцэрлэгт явдаг хүн утастай болсон цаг хэмээн хуучны дурсамжаа хуваалцсан юм.
Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт Биеийн тамирын багш-тай суучихав гээд л нээх гайхаж байж билээ.
Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” биш ээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд Уурхайчин спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаа юм. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ.
Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжлийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой. Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг… хэмээсэн байна.
ene teneg avgai zugeer uu hun avchaar yumtai suuthan yum chin yu yu genuu ajil gui avgai