шар мэдээ

Н.Оргилын хүү Ливерпүүлийн төлөө тоглож байна

0

Загвар өмсөж, клип кинонд тоглон үргэлж бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг Н.Оргил Лос Анжелес хотноо амьдраад нилээдгүй хугацаа өнгөрчээ.

Тэрбээр гэр бүлээрээ суурьшин байгаа бөгөөд түүний хүү Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтоо CFA Escola багийн эcpэг хийснийг ийн сошиал хуудаснаа нийтэлж байжээ.

Хүү бид хоёр Ливерпүүлийн олон улсын хөл бөмбөгийн академын элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлж 11-р сарын 17-нд оролцоод хариугаа хүлээж суутал Танай хүүд авъяас байна гэж бид үзэж байгаа тул сонгогдлоо, бэлтгэлдээ ирж оролцоно уу! гэсэн гайхалтай хариу авснаас хойш бэлтгэлээ хийсээр player card-аа авж албан ёсоор эрх нь нээгдэж багаа төлөөлж Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтоо CFA Escola багийн эсрэг хийлээ миний хүү.

Ийм сайхан өдөр бас байдаг аа. Анхны тоглолт анхны гоол! Бахархаж байнаа аав нь. Баг маань 4:1 р хожлоо! Go Liverpool FC, LFCIA SOCAL  хэмээн тэрбээр өнгөрсөн 1-р сард баярт мэдээллээ хуваалцаж байжээ.

Махаан овогт Н.Оргилыг жүжигчин, продюсер гэдгээр илүү таних билээ. Хамгийн сүүлд тэрбээр  Mongolia’s Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан нь саяхан буюу 2017 он юм. 

1996 оны Гоёл наадмын Шилдэг эрэгтэй загвар өмсөгч-өөр тодорсон Н.Оргил урлаг болоод шоу бизнест туршлагатай нэгэн. Жүжигчин, продюсер Н.Оргил 2006 онд BBC телевизийн Чингис хаан кинонд тоглосноор  карьер нь гялалзаж эхэлсэн юм.

Asia’s Got Talent тэмцээнд тэрбээр Хөсөгтөн хамтлагийн продюсероор ажиллаж, тус хамтлагийг шилдэг хоёрт шалгарсан амжилтанд хамт хүрч, дараа нь Netflix-ийн Марко Поло төсөлд хоёр жил орчим Монгол талыг хариуцсан продюсероор ажилласан.

Мөн тэрээр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яаманд газрын даргаар ажиллаж байхдаа Алсын удирдлага кино-г сонгон санхүүжүүлж, Азийн наадамд явуулсан бөгөөд улмаар тус бүтээл Пусаны кино наадмаас Азийн шилдэг кино шагналыг хүртэж байжээ.

 

Жүжигчин Б.Мишээлийн ганц эрдэнэ том болжээ

Өмнөх нийтлэл

С.Ононбат: Эхнэр маань yypласан ч, aлдсан ч, гyнигласан ч ер нь бүх үедээ гоо үзэсгэлэнтэй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ