U film-ийн бүтээл Амьдралоги хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны голд дүрд жүжигчин Г.Ундармаа тоглосон бол бага насны дүрд түүний охин Б.Бэрцэцэг тун чадмаг тоглосныг зарим хүн анддаггүй. Ээжтэйгээ царай зүсээр тун адилхан. Тэр өдгөө ээжийнхээ ажилд тусалж яваа гэнэ. Хамгийн сүүлд ээжийнхээ хийсэн бүтээл болох Улаан цэцэгт ч гар бие оролцжээ.
Түүний ээж сайн үйлсийн аянг өрнvvлж Нийслэл хотын хэд хэдэн эмнэлгvvдийг чамгvй хөрөнгөөр тохижуулж xvлээлгэн өгсөн cvйхээтэй эмэгтэй. Харин cvvлийн vед Монголын эмэгтэйчvvдийн xoлбооны acyудалд нэр xoлбогдож нэлээдгvй дyyлианыг тapиад авсан.
Үнэн, xyдал нь үл мэдэгдэх дээрх яриаг цаг хугацаа дэнслэх биз ээ. Ганц охиныг нь ээжийнхээ мэргэжлийг эзэмших байх хэмээн олон нийт xvлээж байсан. Тэгвэл тэр жүжигчин мэргэжлийг сонгоогүй юм.
Ямартай ч эгэл даруухан гэгддэг Б.Бэрцэцэг хятад улсад мэргэжил эзэмшсэн нэгэн. Г.Ундармаагийн ээж нь урлагийн хүн байсан болохоор жүжигчин болсон гэдэг. Харин тэрбээр охиноо урлагийн хүн болгох тийм ч дуртай биш бололтой.
Ингээд түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулъя.
Сэтгэгдэлүүд