шар мэдээ

Дуучин Э.Чулуунчимэгийн зvpx нь өвдөж Өмнөговийн эмнэлэгт яapaлтай xэвтжээ

Таны сэтгэгдэл

Саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Э.Чулуунчимэг нь өөрийн бие даасан Гоо ялдам тоглолтоо хийж фэнүүдээ баярлуулж яваа билээ. Тэгвэл сар гаруй үргэлжилж буй аялан тоглолт нь Өмнөговь аймагт үргэлжлэхээр төлөвлөгөөтэй явж байтал дуучин бүсгүй нь зvpx өвджээ. Эрүүл мэндийн улмаас тус аймагт тоглох байсан тоглолтоо энэ сарын 31 болгон хойшлуулсан байна.

Э.Чулуунчимэгийн зүрх нь өвдөж, даралт нь их байгаа тул Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж аваад байгаа гэнэ. Харин дуучин бүсгүй тоглолтоо үргэлжлүүлэн тоглохыг хүссэн ч баг хамт олон нь ийнхүү хойшлуулж буйгаа лайв хийж мэдэгдсэн юм.

Тэрбээр хоёрдугаар сарын 25-наас эхлэн орон нутгийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Ямар  ч амралтгүй тоглолт хийж яваа түүнийг vзэгчид нь бие бодож, xypдан эдгэpэхийг xvcээд байна.

2,399
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл