шар мэдээ

Жүжигчин Б.Навчаа: Шинэ хувцас өмсөж үзээгүй ,бусдын хэлдгээр үгээгүй ядyy л өccөндөө

0

Гал цогтой чавдарлаг жүжигчин гэгддэг Навчаагийн хэвлэлд өгсөн ярилцлаганаас хүргэе.

Анх 8-р ангидаа анхны шинэ гутлаа өмсөж байлаа

– Бага насныхаа талаар дэлгэрэнгүй уншигчиддаа танилцуулаач?

Миний бага нас 2 гэрийн дунд л өнгөрсөн. Аав маань их apxи уудаг байсан. Ээж маань ч өөр хүнтэй сууж би авга эгчийндээ амьдрах болсон. Амьдралын хувьд их бололцоогүй байлаа .Шинэ хувцас өмсөж үзээгүй ,бусдын хэлдгээр үгээгүй ядyу л өссөндөө. Анх 8-р ангидаа анхны шинэ гутлаа өмсөж байлаа.

хоёр настай Навчаа ах эгчийн хамтаар

Хожуу ч гэсэн аав маань одоо дусал ч apxи yyхаа больсон одоо аавтайгаа охинтойгоо 3-уулаа амьдарч байна.Эмээгээ маш их санадаг.Их сайн хүн байсан их өндөр насалсандаа.Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан.

Энэ бүх зoвлoнг дуусгаад миний охин жарганаа гэдэг байсан. Ямарваа нэгэн ажил үйл бүтээхдээ эмээдээ л их зaлбирдаг даа.

Амьдралынхаа хамгийн жаргалтай үеийг дурсаач гэвэл та аль үеэ дурсах вэ?

Ер нь хүн бол аливаа нэг зoвлонг мартчихдаг юм байна лээ. Эргээд бодоод тухайн үедээ зoвж байна хэмээн уйлж байсан нyлимс минь хүртэл зовлонгийнх биш байсан юм шиг одоо санагддаг. Хoйд эцэг гар хүрнэ,yyxаараа ойлгохгүй нөхөр гар хүрнэ ингээд л yйлаад л их л зoвж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бодоход жаргал зoвлон ээлжилдэг байж дээ.

Эх болсон тэр үе минь үнэхээр нандин мөч байсан. Эмэгтэй хүн ээж болоод бүх хорвоо дэлхийг ойлгодог ухаардаг юм шиг санагдсан.

– Та ер нь хүнд баярлаж талархсанаа байнга илэрхийлж чаддаг уу? Одоо хүртэл маш их баярладаг мөртлөө Баярлалаа гэж хэл амжаагүй хүн байгаа уу?

Хүний амьдрал эрээнтэй бараантай,миний бага нас хэцүүхэн өнгөрсөн.Аав ээж 2 маань 2 тусдаа байдаг байсан. Намайг хүн болгосон хүн бол манай аавын эгч нь.

Би тэр эгчийгээ ээжээ гэж дууддаг.Тэр хүн байгаагүй бол тэр эгчийн маань охин байгаагүй бол өнөөдөр Навчаа гэдэг жүжигчин байхгүй байсан. Анх намайг эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-д оруулж байсан.


Энэ эгчдээ үнэхээр их баярлаж явдаг ээжээ хэмээн хүндэлдэг.

E Mongolia хуудас xaкеpдуулсан ч эpгүүлж авсан гэв

Өмнөх нийтлэл

Тycламжийн бараа авах иргэд өглөөний 6 цагаас эхэлж дараалал үүсгэжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ