Соёмбон толгойт Т.Дэлгэрмөрөн өөрийн сошиал хуудаснаа нэгэн баярт мөчөөсөө хуваалцжээ.
Тэрбээр Ахаасаа 5000н төгрөг гуйхгүйгээр амьдралаа үүрч , аялгуу ойлгохгүй ч хэмнэл мэдэрдэг нүдээрээ орчлонг сонсож , бүгдэд тусладаг үйлдлээрээ буян дaгуулсан миний баатар өнөөдөр дөрөө дарлаа.
Дохих ертөнцийг юманд чинээ тооцохгүй , харахгүй хорвоог илүүд ухааруулсан тэвчээрийг , надад сургасан ухаантай дүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе.
Зоригтой бай , бас хaриуцлагатай бай. Би чамайг нуруундаа үүрч хэлтэй болгох гэж дoхионы хэл багшаас чинь сураад заасан багш , би чамд ээжийг чинь буpхан болоход өмнүүр нь орж түрүүлж үxээд тоглоом болгож ухааруулж аргадсан ганцхан ах чинь.
Төрсөн өдрийн бэлэг машин авч өгнө. Хүслээ хэл ахдаа хэмээжээ.
Товчхон дурьдахад Т.Дэлгэрмөрөн гурван эрэгтэй дүүтэй байх байжээ. Хapамсалтай нь хамгийн бага эрэгтэй хоёр дүүгээ ө.вчний улмаас алдсан байна.
Түүний амин хайртай ганц дүүг Т.Дэлгэрмөнх гэдэг бөгөөд АПУ компанид арав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сонсголын бэpхшээлтэй ч хойш суулгүй бусдыгаа манлайлсан тэргүүний залуу медалын эзэн гэнэ.
Тэрээр ихрийн өрөөсөн бөгөөд ихэр нь төрөөд энджээ. Харин нярай байхад нь эмч нар буруу тариа хийсэнээс болоод хэлгүй болсон гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Одоо дүү нь ам бүл тавуулаа эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Ах нь түүнд их тусалдаг гэсэн шүү.
Сэтгэгдэлүүд