Өнөөдрийн сошиал сэдэв хошин урлагийнханыг муулах бололтой. Тодруулбал, жүжигчин Д.Дэлгэрсайханы охины бие өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа учир хөдөө орон нутгаар Маск продакшны залуу уран бүтээлчидтэй хамт тоглолт хийж яваа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээг харсан олон нийтийн зүгээс тус хамтлагийн гол жүжигчид болох Мөнхсайхан, Эрдэнэзаан, М.Баярмагнай нарыг хүн чанаргүй гэлцэв.
Үүний хариуд М.Баярмагнай, Маск хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ. Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго, харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна.
Гэлээ гэхдээ ямарч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү! Дашрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн, одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл Маск хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, Урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн гэлээ.
Харин Д.Дэлгэрсайхан,Бидэнд хамгийн ихээр тусалж байгаа хүмүүс бол Маск продакшны хамт олон. Хамтлагийн маань залуу жүжигчдийг надтай хамт тоглолтоор явуулсан. Орон нутагт тоглохдоо Маск продакшн гэдэг брендийг аваад яваарай гэсэн нь хамгийн том дэмжлэг. Бид байнга хоорондоо холбоотой байгаа. Одоогоор oxины минь бие дээрдэж, эдгэж байна.
Бид хүнээс зүгээр л xaндив авах шаардлагагүй. Хэрвээ охины маань эрүүл мэнд xvндэрч, магадгүй гадагшаа эмчилгээнд явах шаардлага тулгарвал ганцхан Маск продакшн төдийгүй монголын хошин урлагийн бүх л жүжигчид нэгдэнэ гэдгийг хэлмээр байна. Хамтлагийг маань буруугаар ойлгуулах тaшaa мэдээлэл бvv тvгээгээрэй гэж xvcмээр байна гэсэн юм.
Сэтгэгдэлүүд