шар мэдээ

Эрчүүдийн харцыг булаах болсон Б.Хунцэнгүүний зургаас

Таны сэтгэгдэл

Сүүлийн үед злуу жүжигчин Б.Хунцэнгүүн эрчүүдийн харцыг булаах болжээ. Тэрбээр, Би өөрөө. Өөрийгөө өөрчилөхгүй бол хэн ч намайг өөрчлөхгүй. Энийг л ойлгочих хэрэгтэй. Би л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч биш.

Нүүрнийхээ будгийг арилгаж, эсвэл усанд орж байлаа ч би л энэ нүүрийг цэвэрлэхгүй бол өөр хэн ч цэвэрлэхгүй шүү дээ. Би л өөрийгөө арчлахгүй бол, би л өөрийгөө хооллохгүй бол өөр хэн хийх вэ. Өөрийгөө хайрлах, халамжлахааас бүх зүйл эхэлдэг.

Эхлээд өөртөө арчаатай бай. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өөрчлөлтийг өөрөөсөө, тэр тусам дотроосоо эхэл.Дунд сургуульд сурч байхдаа ер нь зожиг хүүхэд байсан. Ичимхий, чимээгүй, хэлье гэсэн зүйлээ хэлдэггүй, үсээ дээш овоолоод боочихдог байсан. Ерөөсөө чамирхаж  чаддаггүй, чимээгүй суугаад л байж байдаг хүн байсан даа.

Өөр хэн нэгний төлөө өөрийгөө өөрчлөхөөр надад ямар ч ахиц байхгүй. Миний сэтгэл зүйд гэсэн үг шүү дээ. Магадгүй байнга сэтгэл яриад байгаа маань эзэмшиж буй мэргэжилтэй холбоотой байх. Байнга дотроосоо гэрэлтэхийг заадаг учир.

Хэрвээ тэр хэн нэгний төлөө турж байх үед тэр хүн нь байхгүй болчихвол больчихно гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө төлөө өөрчлөгдөх нь амжилтын суурь ч болж болно хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьж байжээ.

Тэр Хазаар цэцэгсийн дуулал, Гэгээн учрал, No rules тоглосон бөгөөд үзэгчдийн хүртээл болж буй Үүрдийн хайр, Улаан цэцэгт тоглосон юм. Түүнийг найруулагчид ирээдүйтэй чадварлаг жүжигчин болно гэж харж буй гэнэ лээ.

\

2,224
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл