Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зoдoг тaйлж, мэpгэжлийн рингэнд гарахаа зарласан билээ.
Тэрбээр UFC-гийн эхний тyлаанаа хийхээр өнөөдөр /2022*03*24/ АHУ-ыг зорилоо.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг өмнөх онд Хөдөлмөрийн баатар болсон юм. Тэрбээр цолны цайллагын үеэрээ энэ талаараа мэдэгдэж байсан билээ.
Тэрбээр 16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш xoлимог тyлaaны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү хэмээн юм
Түүний амжилтуудаас дурдвал:
- Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга,
- 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,
- 2012 оны Ази тивийн аварга,
- 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,
- Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв.
Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан хийж буй ГЭРГИЙ нэвтрүүлгийн анхны зочноор Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг оролцож байхдаа мөн энэ талаараа ярьсан юм.
Түүний нөхөр Г.Төрмөнх ч бас таэквондогоор хичээллэдэг байсан бөгөөд нэвтрүүлгийн үеэр эхнэрээ зодог тайлаасай хэмээн битүүхэн хүсдэг гэдгээ нуусангүй.
Харин спортын амтанд шунасан бүсгүй дэвжээгээ орхих нь бүү хэл цаашид холимог тулаанаар хичээллэж UFC-д хүч үзэж, тив, дэлхийд дахин нэрээ дуурсгахыг хүсэж буйгаа дурдав. Тиймдээ ч М.Уранцэцэг өнгөрсөн аравдугаар сараас тулааны бэлтгэлдээ ороод эхэлсэн аж.
Бөхийн төрлөөс тулааны спорт руу урваж, олон амжилт үзүүлсэн хүн олон байдаг тул тэрбээр тэднийг нэг байхыг ч үгүйсгэхгүй юм.
Харин спортод зүрх сэтгэлээ зориулсан М.Уранцэцэг хүүхэдтэй болж хараахан амжаагүй яваа бөгөөд нөхөр нь хүүхэдтэй болохоо арван жилийн турш хүлээж байгаа аж. Энэ тухай тэрээр:
-Ийм сайн ханьтай учирсан би их азтай хүн. Ханиараа бахархдаг. Заримдаа ханийгаа өрөвддөг юм. Би эмэгтэй хүн. Үрийн зулай үнэрлэн, ханийгаа баярлуулъя гэж бодолгүй яах вэ.
Спортын төлөө, амжилтын төлөө гэсээр хувийн амьдралаа хойш нь тавин зүтгэсээр өдий хүрлээ хэмээн ярих нь нүдэндээ цаанаа л нэг гуниг тээсэн харагдав. Хосууд дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг гэнэ.
Урнаа аваргын бүс зүүх цаг ирнээ. Харна даа. Амжилт ерөөе