шар мэдээ

Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг: Эмэгтэй хүн амьдралын ханиа маш зөв сонгох хэрэгтэй. Эр нөхөр нь муухан айлын өнгө төрх, гандуу, гундуухан харагддаг

0

UBS TV-ийн нэвтрүүлэгч Г.Оюунцэцэгийн Хань сонинд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэе.

-Хайрын тухай бодлоосоо хуваалцаач…

-Хүний амьдралын хамгийн гайхамшигтай нандин зүйл хайр сэтгэл шүү дээ. Хүнд дурлаж, хайртай болж үзсэн. Дурласан хайрласан хүн бүхэн тэр мэдрэмжийг мэддэг. Хайр хүнд урам зориг эрч хүч, өөдрөг бодлыг төрүүлж байдаг гэж би боддог.

-Харж байхад эмэгтэй хүнээс айл гэрийн бүх зүйл шалтгаалдаг юм шигээ. Танд тэгж санагддаг уу?

-Эмэгтэй хүний нуруун дээр их ачаа явдаг юм шүү дээ. Эр нөхрөө халамжлах, үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, үзэл бодлыг нь төлөвшүүлэх, сонирхлыг нь зөв зүг рүү чиглүүлэх гээд маш их нарийн торгон мэдрэмж эмэгтэй хүнд байдаг.

Тэр бүхний араас л өөрийгөө умартаж зүтгэдэг улс. Эмэгтэйчүүдээ би амьдралын төлөө өөрийгөө харамгүй зориулдаг улс гэж боддог юм. Энэ орчлон хорвоог эмэгтэй хүн л хөглөж, учир утгатай болгодог юм шиг санагддаг шүү.

-Сайн ханьтай байна гэдэг…                               

-Эмэгтэй хүн амьдралын ханиа маш зөв сонгох хэрэгтэй. Сайн ханьтай учирсан хүн сайхан амьдардаг жишээг бид сайхан амьдралтай олон хүнээс харж байгаа. Өрх гэрээ сайхан өөдрөг авч явна гэдэг эр хүний эрхэм үүргийн нэг гэж би боддог.

Эр хүний нөмөр нөөлөг дор эмэгтэй хүн амьдардаг шүү дээ. Эр нөхөр нь муухан айлын өнгө төрх, гандуу, гундуухан харагддаг даа. Эмэгтэй хүн хань нөхрөө хэрхэн зөв сонгосноос амьдрал нь ямар явах нь шалтгаалж байдаг юм шиг.

-Эр хүн ямар байвал зүгээр вэ?               

-Эр хүн гэхээр буурь суурьтай, алсын бодол, холч ухэан, эрдэм боловсрол, гэр бүлээ эрхэмд тавьж чаддаг ухаалаг эрчүүдийн шинж чанар илүу бууж байна.
Эр хүн ухаалаг байвал амьдралаа авч явах чадвараар илүү юм шиг санагддаг.

Олон kpaштай Aнгyyчийн тaч байдал

Өмнөх нийтлэл

Кино найруулагч Б.Цогтбаяр тaaлaл төгcчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ