шар мэдээ

Фото: Тайз, дэлгэцийн жүжигчид ижилсээд гaл гapгaнa

Таны сэтгэгдэл

Сошиалд opчинд тайз, дэлгэцийн жүжигчид хувцсаараа ижилссэн гэрэл зураг түгэв. Хошин урлагийн акул жүжигчдээс эхлээд олон жил тайзнаа гараагүй жүжигчин Г.Ундармаа хүртэл тэдэнтэйгээ нэгджээ.

Гавьяатаас эхлээд соёлын тэргүүнүүд хүртэл цугларсан байна. Тайзны бүтээлээс илүүтэй кинонд тоглох болсон жүжигчин А.Ганчимэг хүртэл энд иржээ.

Тэднийг хооронд нь өрсөлдүүлэхээр BIGSHOW-г хийж үзэгчдийн хүртээл болгох гэж буй гэх мэдээлэл байна. Жүжигчин Б.Навчаа, Лхагваа, Аглуу, Онон, И.Одончимэг, Мөнхсайхан, Өлзийхүү, Золбоот, Бат-Өлзий, Т.Бархүү, А.Туяа, З.Онон, Г.Нарансолонго гээд залуу уран бүтээлчид хүртэл цуглажээ.

Тэднийг найруулагч, жүжигчин Б.Тамир ийнхүү нэгтгэж уг шоуг хийж буй гэх шуум сонсогдов. Олон сар бэлтгэлээ хийсэн уран бүтээлчид өдгөө Тэрэлжид Тайж-д зураг авалтаа эхлүүлж байгаа юм байна.

Тэд хоорондоо тав хоногийн турш өрсөлдөх аж. Харин хэрхэн яаж өрсөлдөхийг тун удахгүй учиг тайлагдах биз ээ.

1,198
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл