шар мэдээ

Жүжигчин Ари УЛААН БЕНЗ-тэй AНИA болжээ

0

Жүжигчин Ари буюу Б.Ариунчимэг жил гаруй өмнө хөл хүнд гэдгээ олонд дуулгасан. Тэгвэл тэрбээр oхин Эгшиглэнгээ дүүтэй болгон жүжигчин бүсгүй жаргаж суугаа. Бяцхан хүүдээ Эрдэм гэх нэрийг хайрласан.

Эмэгтэй хүн бүр хүүхдээ төрүүлээд аз жаргалд умбан өөрийгөө орчлонд хамгийн их хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Ээж болж бүл нэмнэ гэдэг хариуцлагатай бөгөөд амаргүй ажил.

Төрөөд удалгүй л өөрийн амаржсан селфигээ хийж байсан Ари өдгөө хувийн болоод албаны ажлаа аль алиныг нь амжуулан завгүй яваа.

Тэрбээр мөн багын нэгэн мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд энэ талаараа бичихдээ, Улаан бензтэй аниа болно доо гэсэн насан багын сонин ч гэмээр мөрөөдөл минь биеллээ. 30 нас маань олон бэлэгтэй ирж байна даа  Хэн өгснийг мэдэхгүй ч баярлалаа гэссс хэмээн тайлбар хийжээ.

Сошиал хэрэглэгчид жүжигчин Ари, Бидо нарыг андахгүй танина. Тэд Маск продакшны уран бүтээлчид байв. Хамтдаа хэзээ ч хагацаж салахгүй мэтээр амьдралаа холбож дуулиант хурим хийж олон залуусын цагаахан атаархалыг төрүүлээд авсан.

Харин жүжигчин хосуудыг мэргэжил нэгт бүсгүй үймүүлж хоёр тийш болгосон гэлцдэг. Ари охиноо өөр дээрээ авч үлдсэн бөгөөд Бидо хааяа уулздаг гэнэ лээ.

Эгшиглэн охин дүүтэй болоод удаагүй байгаа билээ. Ээж нь амьдралынхаа хоёрдахь ханийг сонгож хүү төрүүлсэн.

Ганц бие гэгдэж явсан Б.Ариунчимэг хоёр жил өмнө шинэ оны босгон дээр өөрийн хөл хүнд гэрэл зургаа олон сонирхуулж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан билээ. Харин удтал нууцалж явсан хүүгийнхээ аавыг ийн ил гаргасан. Түүний нөхөр ихэд халамжтай бөгөөд хоол их сайн хийдэг ажээ.

Жүжигчин Э.Пүрэвжаргал: Тогоо, шанага хамж угаах гэж нөхөрт гардаг үе өнгөрсөн бүсгүй чи өөрийгөө үнэлүүл

Өмнөх нийтлэл

Реппер Цэцэ-н ЭРХ ЧӨЛӨӨТ гэр бүл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ