шар мэдээ

Ананда 7,5 сая төгрөгийн үнэтэй гутлаар гангарчээ

Таны сэтгэгдэл

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Анандаг танихгүй сошиал хэрэглэгч үгүй билээ. Тэрбээр нөхөртэйгээ учраа ололцон эргэн нийлж аялан тоглолтоор яваа.

Түүнийг ганган чамин зүйлс эдэлж хэрэглэдэг гэдгийг зарим дагагч хүүхнүүд нь шaгшин магтдаг.

Энэ удаад тэр 7 сая 500 мянган төгрөгийн үнэтэй гутлаар гангарчээ. Тэрбээр анх хоол хийж лайв цацсаар олны танил болсон нэгэн. Дуучин нөхөр нь түүнд зориулан дуу хүртэл хийгээд амжсан.

Хосуудын амьдрал ээдрээ ихтэй. Тэд хоёр ч удаа сүр дуулиантайхан салж, нийлэв. Сар шинийн өмнөхөн Х.Ананда Турк орноор аялаад ирсэн. Түүнийг уг орноор тансаг зэрэглэлээр аялаж явааг харсан хүмүүс ямар их мөнгөтэйг нь гайхаж суусан.

Тэгвэл тэр хэдийнээ дуучин нөхөртэйгээ эргэн нийлсэн байжээ. Т.Дэлгэрмөрөн шинэ оны өмнөхөн том охин Зөлөөнсийтэйгээ хамтдаа Туркээр аялан тоглолтоо хийгээд ирсэн.

Ингээд л хайрт бүсгүйгээ тус улсаар аялуулж, зугаалуулсан бололтой юм. Хосууд Нийслэл хотод хийсэн тоглолтынхоо үеэр гэрлэх болсон тухайгаа дуулгасан. Удахгүй тэдний нижгэр хурим болох биз ээ.

2,040
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл