шар мэдээ

Дуучин Мөнгөнцэцэг: Эмэгтэй хүн энэ ертөнцөөс буцахдаа маш их нууцаа аваад явдаг гэдэг үнэн байх

0

Нийтийн дуучдын отгон гүнж гэгддэг Мөнгөнцэцэг сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа ханьтайгаа хамт шамдах болсон. Тэрээр нэгэн хэвлэл өгсөн ярилцлагандаа ийн ярьжээ.

-Гадаад гоо үзэмж амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та боддог вэ?

Миний бодлоор ялангуяа тайзны од эмэгтэй хүнд их чухал үзүүлэлт юм шиг санагддаг. Mонголчууд эртнээс хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж ярьдаг байсан.Энэ бол үнэхээр үнэн үг юм шиг санагддаг.

-Ингэж асуугаад байгаагийн учир нь та бол цэл залуухан, гоо бүсгүй.Одоо цагт ховордоод байгаа өвөрмөц монголжин төрх чамд байдаг.Үүнийхээ давуу талыг амьдрал дээр хэр их мэдэрдэг бол?

-Намайг хөөрхөн, царайлаг гэхээсээ илүү монголжин төрхтэй гэж олон хүн хэлдэг.Бараг хүн болгон хэлдэг юм. Нүүр буддаг эгч маань хүртэл ховордчихсон монгол төрхтэй гэдэг.Надад сайхан санагддаг.Тайзан дээр монгол үндэсний хувцсаа өмсөхөд энэ төрх маань давуу тал болдог бол өдөр тутмын амьдрал дээр хүн бүхэн монголжин төрхтэй гэж магтаалын аястай үг хэлэх нь мэдээж сайхан байдаг.
Сайхан үг хүнд их сайхан энерги, эрч хүч өгч байдаг шүү дээ.

-Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэцгээдэг.Энэ нь юу гэсэн үг юм бол?

-Эмэгтэй хүн энэ ертөнцөөс буцахдаа маш их нууцаа аваад явдаг гэдэг дээ.Үнэн байхаа.Дэлгэсэн ном шиг хамаг байдгаа нуухгүй байх нь хаашаа юм, гэхдээ нууцлаг байна гээд бүхнээ нуух нь хаашаа юм.Энэ цэвэр дотоод сэтгэл, мөн чанарын тухай асуудал байх аа.

Жүжигчин Г.Отгонцэцэг: Залуу байхдаа гоё өндөр нуруутай сайхан залуу хардаг байлаа

Өмнөх нийтлэл

Б.Цэцэг: Xүүxдээ өөрөө зoдoж xүмүүжүүлдэг бол өөp xүн зoдoход юман чинээ тooхгүй байх л даа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ