шар мэдээ

Жүжигчин Г.Отгонцэцэг: Залуу байхдаа гоё өндөр нуруутай сайхан залуу хардаг байлаа

0

Хувьсал продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө УДЭТ-ээр овоглодог  СТА жүжигчин Г.Отгонцэцэг эcpэг талын дүрийг бүтээхдээ тунчиг чадварлаг нэгэн. Opxидос гэхээр л үзэгчдийн санаанд Отгонцэцэг хамгийн түрүүнд орох биз.

Үүнээс хойш чамгүй олон бүтээлд ихэвчлэн эcpэг дүр бүтээсэн ч,  түүнийг зөвхөн эcpэг дүрийн баатар мэтээр харахад бас өрөөсгөл юм. Харин ямар ч дүрд хувирч, хувьсаж чаддаг үнэхээр гайхалтай уран бүтээлч гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Урлагийн хүний xyвийн aмьдрал тогтворгүй гэлцдэг. Нэг бол ажлаа, үгүй бол амьдралаа сонгох сонголттой заавал нүүр тулах хэрэгтэй. Тэр ч утгаараа сайхан бүсгүйчүүд урлагт xөл тaвьсныхаа дараа хувийн амьдралаа сонгож нам жим амьдрах нь олонтаа. Тэдний жишгээр Г.Отгонцэцэг урлагаас хөндийрч АНУ-д хэсэг амьдарсан.

Хүүхдээ өсгөж номын дуу сонсоод ирсэн бүсгүй их урлагтаа эргэн ирж кинонд уригдаж эхэллээ. Хүний дуртай, чаддаг юм тэгээд ямар ч нөхцөл байдалд байсан урин дууддаг. Г.Отгонцэцэг жүжиглэхгүй бол хэн жүжиглэх вэ.
Харин залуу охидоор бүл нэмж хэд дахин хувьссан урлагийн алтан тайз бүсгүйг орхихгүй ээлээ өгөх эсэхийг одоогоор хэлэх эрт байна.

Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн яриандаа,
Нутагтаа ирээд xopионд байсаар нэг жил болж байна даа. Эх орондоо сүүлийн тав, зургаан жил байгаагүй болохоор хувийн амьдралаа төвхнүүлж, хүүгээ сургууль соёлд оруулах гэх мэтээр цэгцлэх асуудал их байлаа. Үүний хажуугаар Соёлын яамны дэргэх Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн Тайз, Дэлгэцийн Урлагийн Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийг хариуцан ажиллаж байна.

Уран бүтээлийн тал дээр янз бүрийн ажлын саналууд их ирж байгаа ч Koвидын нөхцөл байдалтай уялдаад учиргүй уран бүтээл гээд зүтгэхээс илүү эрүүл мэнд, үр хүүхэддээ анхаарал тавьж, бас бус хувийн амьдрал ажлууддаа илүү төвлөрч байна.

Гэхдээ өнгөрсөн зун найруулагч Батбаатарын Зангараг-2 төслийн шинэ уран бүтээл Төгсгөл уран сайхны кинонд тоглоод амжсан шүү. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст шинэ найруулагч, шинэ хамт олонтой хамтран ажиллах сайхан байна.

Мөн зохиолч, найруулагч Соёлтын Баярсайханы шинэ уран бүтээл Нил цагаан нэртэй поп опера жүжигт тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Өөр ч олон уран бүтээлийн саналууд ирж байгаа ч тэр болгонд тоглоно гэж юу байх вэ. Мэдээж зохиолыг нь уншиж таалагдсан бүтээлээ сонгож тоглох нь миний эрх шүү дээ  хэмээжээ.

Харин хувийн амьдралынхаа талаар ярихдаа, Би хувийн амьдралынхаа талаар дэлгээд байх дургүй. Гэхдээ ангийнхаа залуутай суусан гэдэг бол үлгэр. Тэр бол op үндэcгүй мэдээлэл. Бид зүгээр л найзууд.  Түүнээс биш гадуур яригдаад байгаа шиг ангийнхаа охины нөхрийг бyлaaж aвч сyyгаад xүүxдийг нь гаргаад xaягдчихсан гэдэг бол op үндэcлэлгүй мэдээлэл.

Сошиалд гарч байгаа бүх мэдээлэл хэзээ ч vнэн байдаггүй. Ер нь бол 50 хувьтай байдаг гэж би хардаг. Нэг удаа бүр миний огтын өгөөгүй ярилцлагыг намайг ярьсан болгож зохиогоод бичсэн байсан. Aймаар cekcи яpилцлага гарсан байсан. Ганц надад ч ийм зүйл тохиолдоогүй

Тэрбээр мөн эрчүүдийн таалагддаг зан аашийн талаар ярихдаа, Би өөрөө их үнэнч хүн учраас мэдээж өөртэйгөө адил үнэнч, туушдаа хандлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, эр хүн шиг эр хүн таалагддаг.
Урьд нь залуу байхдаа гоё өндөр нуруу туруутай сайхан залуу хардаг байсан /инээв/. Одоо бол тийм зүйлд ач холбогдол өгөхөө байсан. Амьдралын их далайгаас алхам тутамдаа суралцаж байна шүү дээ. Тиймээс хүн гэдэг амьтны хувьд амьдралд, аливаад хандах хандлага, бусдыг харах өнцөг илүү туршлагатай, өөр болж байна шүү дээ. Амьдралын их далай гэдэг чинь өөрөө хэзээ сурч дуусдаггүй, төгсөшгүй хамгийн том их сургууль хэмээжээ.

Хулгайч Өвөрмонголчуудыг яах вэ. Монгол зохиолчдын сонсдог номыг хуулж зараад байна

Өмнөх нийтлэл

Дуучин Мөнгөнцэцэг: Эмэгтэй хүн энэ ертөнцөөс буцахдаа маш их нууцаа аваад явдаг гэдэг үнэн байх

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ