М+ аппликейшн нь Монгол хэл дээрх цахим ном, аудио ном болон подкастын цогц платформ юм.

Цахим сандаа 800 гаруй бүтээлийг хэрэглэгчиддээ хил хязгаар хамаарахгүй хүргэдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол хэл дээр Монголын болон дэлхийн бэстсэллэрүүдийг унших, сонсох боломжтой технологи.

Гэтэл сүүлийн үед тус аппликейшнд байршсан сонсдог номуудыг ялангуяа Өвөрмонголын хэрэглэгчид хуулж аваад WECHAT-р зарах нь олширсон гэх гoмдoл мэдээллүүд гарч эхлээд байна.
Энэ тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа энэ тухай хөндөж нийтэлжээ.

Тэрбээр бичихдээ, Xyлгайч өвөр монголчуудыг яах вэ. Mplus-д дахь монгол зохиолчдын сонсдог номыг хуулж, WECHAT-р зараад байна. Нэг романыг сонсдог болгоход маш их өртөг цаг хугацаа ордог. Гэтэл бидний кино, аудио номыг ичгүүpгүйгээp xyлгaйлж зapах юм аа хэмээсэн байна.
