шар мэдээ

Ё.Баатарбилэг: Э.Цэндбаатарын найрны үеэр БАТЛАМЖ ирж яваа гэж хэлсэн, ойрын үед машиныг нь гардуулж өгнө

0

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2021 оны зургаадугаар сард МУГТ тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн бөгөөд гавьяатын найраа 01 сарын 12-ны өдөр тэмдэглэсэн билээ.

Э.Цэндбаатар гавьяатын найраа хийж байхад нь нутгийнх нь гишүүд гээд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ирж, баяр хүргээд Jimny машин бэлэглэж байна. Бэлгийн машин түгжрээнд ороод хоцорчихлоо, одоохон ирнэ хэмээн ирсэн зочдын өмнө ярьсан аж.

Гэтэл одоо болтол мань хоёр эрхэм бэлгээ өгөөгүй л байгаа гэх яриа олны дунд таржээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тодруулга өгсөн байна. Тэрбээр ярихдаа

Тухайн үед нутгийн зөвлөлөөс машин өгнө гээд батламжийг нь гардуулсан. Тайзан дээрээс батламжийг нь авч ирж яваа хүн замын түгжpэлд орчихлоо. Удахгүй ирнэ гэж хэлсэн. Түүнээс биш машиныг нь авч ирж байгаа гэж хэлээгүй.

Бридж групп рүү машины урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Ойрын үед нутгийн зөвлөл хуралдаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ. Гишүүд тойрог, орон нутаг гэж яваад саяхан цугларч байна.

Мөн Э.Цэндбаатар тэмцээнд явж байгаад саяхан ирсэн. Өөрт нь ойрын үед машиныг нь гардуулж өгнө гэдгээ хэлсэн. Албан ёсоор нутгийн зөвлөл дээр гардуулж өгнө хэмээжээ.

Цэвэрхэн бич гээд гaр руу нь зөөлөн цoxucoн гэв

Өмнөх нийтлэл

ИРГЭНИЙ ҮГ: Архангайн СОДОО эмч Чиний xaвaн нaдад xaмаагүй гэсэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ