шар мэдээ

Д.Золбаяр: Би Ундармааг мyyлаагүй. Бас магтаагүй

0

Кино найруулагч Д.Золбаяр өөрийн цахим хуудастаа жүжигчин Г.Ундaрмаагийн талаар бичин Гоонь эмэгтэйчүүд /SINGLLE LADIES/ кино нь надад л лав таалагддаггүй.

Кино урлагийн үндсэн зарчмуудыг дандаа зөрчиж мөнгө олохыг л өмнөө барьсан гэж санадаг юм хэмээн бичсэн нь олны анхааралд өртөөд байсан билээ.

Тэгвэл тэрбээр энэ хэлсэн үгийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбар хийжээ.


Би Ундармааг мyyлаагүй. Бас магтаагүй. Гэтэл зарим сайтууд миний бичсэн постноос хэсэгчилж аваад өөр сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ бэлтгэжээ. Хүмүүс миний тухай эсрэг ойлголттой л болж байх шиг байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нээгдсэнээр шap хэвлэл гэдэг зүйл бий болсон. Шap xэвлэлийг гол онцлог нь гарчигаа хүний анхаарлыг татахаар өгдөг гэдгийг сүүлийн 30-аад жил харлаа.
Би сүүлийн гурван жилд 430 гаруй кино уран бүтээлчийг олон түмэнд сануулан дурсаж, фильмографийг нь аль болох бүрэн болгох гэж зүтгэж байгаа билээ.

Учир нь манайд ийм дата бааз байхгүй тул суурийг нь тавих юмсан гэж л боддог. Урьд нь жүжигчдийн талаар бичихдээ тэд гаруй кинонд тоглосон гэж л дурьддаг байсан. Миний онцлог бол тухайн уран бүтээлч олны хэсэгт хальт ороод гарсан ч тэмдэглэн үлдээхийг хичээдэг. Уг нь энэ ажлыг урлаг судлаач нар хийх ёстой ажил л даа.

Xaрамсалтай нь монголд урлаг судлалыг хөсөр хаясан тул чадлынхаа хирээр дэм болохыг л хүсэж байгаа. Хожим ч хийсээр байх болно.
Манай улс шиг жижиг зах зээлтэй улс ямар ч ашиг орлогогүй урлаг судлалын шинжлэх ухааныг төрөөс дэмжиж ажиллах ёстой юм шиг санагддаг. Маш олон, бүр маш олон магистр, докторууд төрөн гарч байгаа ч зөвхөн диплом өвөртлөхийг л хүссэн, урлаг судлалд нэмэргүй хүмүүс л олон болоод байгаа шүү. Зүй нь урлаг судлаачдын үнэлэлт дүгнэлт хойшдын урлагийн хөгжих чиг баримжаа болдог ёс бий. Чухам мэргэжлийнхэн юу ч дуугарахгүй болохоор чөлөөт зах зээлд ирээдүйгээ даатгаад ямар үр дүнд хүрчихээд байгаа нь түмний нүдэн дээр ил байгаа шүү дээ.
Зах зээл хөгжсөн орнуудад мэргэжлийн урлагийн байгууллагууд буюу мэргэжлийн гильдийн нөмөр нөөлөг, дүгнэлт тухайн мэргэжлийг хөгжүүлдэг юм билээ. Монголд кино жүжигчдийн холбоо, кино найрууулагчдын холбоо байхгүй. Бид Монголын Кино Урлагийн Зөвлөл гэдэг ТББ байгуулаад кино найруулагчийн холбоо байгуулсан боловч тэргүүн болсон нөхөр нь хувийн тоглолт хийгээд одоо тэр гильд үгүй болсон доо.

Намайг Ундармаад aтaaрхсандаа ингэж бичсэн гэж хүмүүс бодоод байх шиг байна. Би төрөөс шагнал авах гэж гoрьдож xөөлцөлддөг хүн биш ээ. Над шиг мөрөөрөө уран бүтээлээ хийж яваа маш олон уран бүтээлчид бий. Би тэдний л нэг. Гавъяа шагналыг өөрөө xөөцөлдөж биш төр нь үнэлж өгдөг байх ёстой.

Надад шагнал өгөхгүй бол би болоогүй л байгаа биз. Миний багш кино оператор Д.Баттулга төрөөс шагнал урамшуулал хүртээгүй. Гэхдээ Тунгалаг Тамир киноны бүх зургийг авсан гэхээр сонссон хүн бүр л дуу алдан хүндэлдэг. Энэ л хангалттай шагнал гэж боддог.
Эцэст нь хэлэхэд Ундармаа өөрөө надад эмзэглэж юм хэлээгүй байхад өмнөөс нь бүү yймарцгаагаарай.
Жич: Би элдэв зураг оруулж хүмүүсийн анхаарал татахыг хүссэнгүй. Миний найзууд та бүхэн л уншиж нэгийг бодно биз ээ. Золоо нь кино урлагийнхаа төлөө чадах ядахаараа л зүтгэнээ хэмээжээ

Бейcбoлын цoxиур бaрьж тaнxaйpcaн жoлоочид ШИЙTГЭЛ oнoгдуулжээ

Өмнөх нийтлэл

Зайран Б.Эрдэнэсангийн АМЖИЛТ-н эзэн халамжит сайн хань

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ