шар мэдээ

Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар Э.Цэндбаатар гавьяатын найраар бэлэглэсэн машинаа өгөөгүй юу

Таны сэтгэгдэл

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2021 оны зургаадугаар сард МУГТ тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн бөгөөд гавьяатын найраа 01 сарын 12-ны өдөр тэмдэглэсэн билээ.

Э.Цэндбаатар гавьяатын найраа хийж байхад нь нутгийнх нь гишүүд гээд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ирж, баяр хүргээд Jimny машин бэлэглэж байна.

Бэлгийн машин түгжрээнд ороод хоцорчихлоо, одоохон ирнэ хэмээн ирсэн зочдын өмнө ярьсан аж.

Гэтэл одоо болтол мань хоёр эрхэм бэлгээ өгөөгүй л байгаа гэх яриа олны дунд таржээ.

Нэлээд хэдэн сар өнгөрсөн ч хоёр гишүүний амласан машин өдийг хүртэл ирээгүйг бодоход Улаанбаатар хотын авто замын түгжирэл арай л их байгаа бололтой гэх нэгэн ч байлаа.

1,721
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл