Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож Азийн наадмын аварга боллоо.
Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа хоёрдугаар байраар шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай есдүгээр байр эзлээд байна.
Сэтгэгдэлүүд