нийгэм

Хувьсалын Урнаа бусдын бүтээлийг хулгайлж уран бүтээлээ хийж 200 сая төгрөгний ашиг олсон уу

0

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас “Зүрхээр наадагч” нэртэй кино хийж багагүй ашиг олсон “Хувьсал” продакшныхан сүүлийн үед сэтгүүлч нараас ч зугатааж байна.

Тэдний эсрэг яруу найрагч Хулганайн Тэргэл гомдол гаргаж байгаа бөгөөд “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн
Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна.

Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргана гэж мэдэгдсэн.
Яруу найрагч Х.Тэргэлийн хувьд АНУ-д амьдардаг бөгөөд өөрөө уран бүтээлч хүн. Гэвч найз нөхөд нь “танай ах дүүгийн амьдралаар кино хийсэн юм уу” хэмээн асууж шалгааж эхэлсэн учрааэс “Зүрхээр наадагч” киног нь үзсэн гэнэ.

Энэ кинонд аавынх нь шүлгийг хуулбарлаж , ах дүү нарынх нь нэрийг биеэ үнэлэгч, үл бүтэх хөгийн дүрүүдэд ашигласанд тэрээр тун их гомдолтой байгаа юм.
Тус киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн бөгөөд Х.Тэргэлийг АНУ-аас холбоо барихаар залгахад утсаа таслаад авдаггүй гэнэ.

“Хувьсал”-ын Цогоо, Урнаа нар яруу найрагч Х.Тэргэлтэй эртний танилууд атлаа аавынх нь шүлгийг авч, ах дүүгийнх нь нэрийг ашиглан кино хийчихээд одоо зугатааж байгаад найрагч бүсгүй тун их гайхаж сууна. Харин сэтгүүлч нар энэ талаар тайлбар авахаар жүжигчин А.Ганчимэг, Урнаа нартай холбоо барьсан ч тэд бас л татгалзсан хариулт өгч байгаа юм.

Харин МУГЖ У.Уранчимэг хэлэхдээ:нэг айлын дөрвөн хүүхдийн нэрийг “Зүрхээр наадагч” киноны дүрүүдэд нэр болгож өгсөн нь үнэн. “Хувьсал” продакшн Оюуны өмчийн дүрэм журмыг зөрчөөгүй.

Хэзээ ч тэр хүний амьдралаар нь кино хийгээгүй. Хэрвээ буруутгаж байгаа бол энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Яагаад тийм залуу, авьяастай, сэтгэлтэй хүний хийсэн бүтээлийг дуртай нэг нь үгүйсгээд байгааг ойлгохгүй байна гэсэн байдаг.

Гэвч шүүх цагдаа дээрээ тулсан асуудал нь 3 жилийн дараа шийдэгджээ. Энэ талаар яруу найрагч Х.Тэргэл “ХУЛГАЙЧ ХАР УРНАА БА МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЭМГЭНЭЛ

ЭРХЭС ТЭНГЭРТ
ТЭРГЭЛ САРАН
ЯЛГУУН САЙХНААР
ЭНХЖИН МАНДМОЙ….

гэж миний аав Хулганайн үр хүүхэд бидэндээ зориулсан дөрвөн мөртийг хулгайлаад зогсохгүй кино хийчихээд тэр киноныхоо гол баатруудыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин хэмээн нэрийдчихээд, бидний дөрвөн ах дүүсийг архичин, хулгайч, янхан, банзал, луйварчны дүрд хувиргачихаад бас болоогүй ээ хорин жилийн турш таг чиг байсан өөрийн ангийн охин миний төрсөн дүү Ялгуунд өөрсдийнх нь хэлснээр шүү дээ “бид аавынх нь хэлсэн шүлгээс огтхон ч хулгай хийгээгүй, зүгээр л гэнэтхэн санаж Ялгуунд хоёр урилга өгсөн!!!!.


Оюуны өмчийн хулгайч эр эм, эхнэр нөхөр гавьяат Урнаа, Цоггэрэл гэгч хоёулаа миний танил ш дээ зайлуул .

(Би, бид гурван жилийн турш бодон байж энэхүү кино зохиолоо бичлээ гэж өөрсдөө цагаан дээр хараар ярилцлага өгөөд сууж байсан улс шүү дээ Уранчимэг, Ганцэцэг, Ганчимэг нар .)

Аяа Монголын гайхалтай шүүх гурван жилийн турш шүү бүр. Анхан шатны шүүх хурлыг маш олон удаа шүүгч Ч. Мөнхцэцэг гэгч нуун дарагдуулж, хойшлуулах, мөн шүүхийн шийдвэрийг дарах, гэх мэтээр хулгайч нарын талд шийдэх гэж бүхэл бүтэн гурван жилийн нүүр үзсэн анхан шатны шүүх хурал ямартай ч болж бас л гаргасан шийдвэрээ дахин сар дарж арай хийж шаардан байж шийдвэрийг нь өчигдөр өмгөөлөгч дээрээ авлаа.

Жич – шүүгч Мөнхцэцэг нь шүүх хурлыг санаатайгаар хойшлуулсан, гарсан шийдвэрийг нуун дарагдуулсан зэрэгтээ сахилгын хариуцлага хүлээсэн болно.

Монголын бусармаг арчаагүй шүүх, түүний удирдлага албан тушаалтнуудын наад захын новшийн байдлыг харцгаа. Анхан шатны шүүх хурал л болох гэж бүхэл бүтэн гурван жилийн нүүр үзлээ.

Хулгайч хар Уранчимэг, Цоггэрэл нараа. Уучлаарай гэж хэлж чаддаггүй арчаагүй өчүүхэн хулгайчидаа .
Ямартай ч анхан шатны шүүхээр энэ нөхдийг хулгайч гэдгийг нь баталлаа.
Цаашид дахин давж заалдах болно. Монгол улсад шударга ёс гэгч байдаг уу, үгүй юу гэдгийг би ямартай цаасан дээр байдаг ч ачир дээрээ байдаггүй хуулийн бүх шатны хаалгыг тогшин харуулах болноо. Гурван жилийн турш шударга бус ёсны төлөө надтай хамт тэмцэж буй өмгөөлөгч Б. Ганбаатар болон, өмгөөлөгч Л. Батцэцэг, “Өмгөөлөгч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Эрдэнэчимэг нартаа баярлалаа.

Хулгайчийг хулгайч л гэнэ. Та нарын гуйж, түүж авсан МУГЖ тэмдэг та нарт томдсон. Харин насаар ЧИНЬ та нарын зүүх цол тэмдэг бол “ХУЛГАЙЧ” гэр бүл. Энэ арчаагүй хулгайч эр эм хоёр минь ээ. Монголын шүүхийг худалдан авч аргацааж болноо. Харин хөх мөнгөн тэнгэрийг өөрсдийгөө та нар хуурч чадахгүй нь даанч хатуу үнэн болой.

Яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл Чикаго хот” хэмээн нийтэлжээ.

Сүүлийн үед тунчиг өөр харагдах болсон Дуучин Маралжингоо гоо сайханы хагалгаанд оржээ.Түүний өөрчлөлтийг хамтдаа харцгаая

Өмнөх нийтлэл

Өлзийжаргал буюу Экатрина -ийн лайвыг хууль зүйн сайд Х.Нямбаатар үзсэн үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм