нийгэм

Сүүлийн үед тунчиг өөр харагдах болсон Дуучин Маралжингоо гоо сайханы хагалгаанд оржээ.Түүний өөрчлөлтийг хамтдаа харцгаая

Таны сэтгэгдэл

Дуучин Б.Маралжингоог даруухан хирнээ даацтай дуулчихдаг шинэ үеийн уран бүтээлч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

Рок хөгжим, нүдний шил, хар хувцас,чадалтай хоолой, шударга зан нь түүнийг чимдэг гэхэд хилсдэхгүй биз.

Олны танил болохоороо л хөх, өгзөг хийлгээд байдаг бусад уран бүтээлчдийг бодвол байгалиараа байгаа тоотой хэдэн дуучдын нэгт Б.Маралжингоо гарцаагүй орно.

 

Тэрээр бусдаас өөр дотоод ертөнц, мөн чанартай үүнийгээ дуугаараа илэрхийлсээр байдаг. Харин сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон.

Дуучин бүсгүй маань цахим орчинд илүү идэвхтэй байгаа бөгөөд аялж зугаалаад тун завгүй байгаа гэнэ.

Мөн “Азтай савар” гэх инстаграмм хаягт нэгдэж төөрсөн, өвчтэй амьтдыг олж эмчлэн шинэ сайн эзэн олж өгөхөд туслалцаа үзүүлж байна. Амьтад хайртай түүний энэ сэтгэл олны хайр хүндэтгэлийг дагуулаад байгаа юм.

Тэрээр сүүлийн үед их л өөр харагдаж фэнүүдийнхээ санааг ихэд зовоогоод байсан бол тэрээр эрүү нүүрний гоо сайхны хагалгаанд орсон ажээ.Түүний өөрчлөлтийг хамтдаа харцгаая.

806
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

241 нийтлэл