Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болоод “Камертон”-ы Эба нарын эхнэрүүд эгч дүүс гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ.
Нэг хамтлагийн 2 гишүүнтэй гэр бүл болсон эгч дүүсийн бага эмэгтэй дүү,уран нугараач, мөн гурван сайхан хүүхдийн эх гээд энэ бүсгүйгийн сайн сайхан тодотголууд их бий
Д.Болдын гэргий Ж.Бямбажав гурван хүүхдийн ээж болсон бол Эбагийн эхнэр Ж.Бямбасүрэн дөрвөн ч хүүхдийн ээж болсон.
Тэрбээр нэг биш хоёр биш бүр дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхэд үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байгаа нь хар багаасаа уран нугаралтаар хичээллэсэнтэй нь холбоотойгоос гадна “Пиладис” буюу нурууны ачааллаас салах, хүний биеийн булчинг зөв байрлалаар хөгжүүлдэг “Anti gravity” хэмээх фитнесс ажиллуулдагтай нь холбоотой гэх.
Урлагийн хүний гэргий байна гэдэг амаргүй ажил бөгөөд тэр дундаа Монголын ганц гайгүй эрэгтэй хамтлагийн ахлагч шилдэг эрэгтэй дуучны гэргий байна гэдэг Ж.Бямбажавын хувьд бүүр хэцүү л байдаг байх. Наад зах нь олон эмэгтэй шүтэн бишрэгчид амьдрал нь олны өмнө ил гэх мэт асуудлуудыг цаг хугацааны шалгарлаар харуулж байгаа Ж.Бямбажав тийм ч нээлттэй бүсгүй биш.
Харин Д.Болдын гэргий Ж.Бямбажавын тухайд эгч нь фитнесс ажиллуулдаг байхад үлгэр дуурайлал төдийлөн авдаггүй юм уу гэлтэй, нэлээд жин ихтэй харагддаг. Саяхан нэг киноны нээлтэн дээр Төрийн соёрхолт нөхөртэйгөө хүрэлцэн ирэхдээ манай зурагчны дуранд өртсөн нь энэ. Зураг дээрээс харахад эгчийнхээ фитнесс клубээр үйлчлүүлмээр л харагдаж байгаа биз.
Олон төрсөнч галбираа алддаггүй тэднийй нууц бол уран нугаралтай нь холбоотой гэнэ шүү.
Сэтгэгдэлүүд